Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр иргэд амгалан тайван баярлах нөхцлийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин техник хэрэгсэлтэй ажилласан байна.
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээ болж байгаа Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүйн долоо худаг, Найрамдал зуслан зэрэг газруудад учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлийн гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг голын эрэг дагуу амарч байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, Нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, бага тэнгэрийн ам, Түр хурх, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам,Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, зүүн салаа Баянголын ам зэрэг газруудад аялаж, амарч байгаа иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан байна.