зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

2018-12-17
0
ЖИРГЭХ

Саа туссан төр өөрт нь авчрах лай ланчигийг Ерөнхийлөгч Х.Баттулга ойлгож байгаа болов уу?

Зөвлөлт Холбоот Улс хэмээх нэртэй, оросын коммунистуудын байгуулсан эзэнт гүрэн байлаа. Энэ бол аугаа Петр I эхлүүлж, их хатан Екатерина II-ыг дамжиж бий болсон Орос орны суурин дээр 1917 оны Октябрийн хувьсгалаар байгуулагдсан их гүрэн. ЗХУ нь 70 гаруй жил тогтоод 1991 онд задарч үгүй болсон байна. Зөвлөлт их гүрэн үзэл суртал, үзүүлэн тоглолтыг эдийн засгийн үр ашгийн дээр тавьдаг социализм хэмээх гажиг тогтолцоондоо чирэгдэж дампуурсан. Эдийн засаг нь дампуурсан Зөвлөлт төр 90 он гэхэд "саа тусаж хэвтэрт орсон" юм.

1991 оны 8-р сард, саажсан Зөвлөлт төрөө аврахаар, ЗХУ-ын дэд Ерөнхийлөгч Янаев тэргүүтэй хэсэг коммунистууд төрийн эргэлт хийх гэж оролдсон нь амжилтгүй болсон. Тухайн явдлыг далимдуулан Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Улс Төрийн Товчооны гишүүд болох Назарбаев Казахстанаа, Каримов Узбекистанаа, Ниязов Туркменистанаа гэх мэтчилэнгээр өөр өөрийн Бүгд Найрамдах Улсуудаа авч одон Зөвлөлт Холбоот Улсыг тараасан билээ. 

Тэгэхэд хөрөнгийн шунал, мөлжлөгийг жигшин үзэх ангийн үзэлдээ үнэнч болохоо улиг болгон харуулдаг коммунистууд үнэн хэрэгтээ бүхэл бүтэн улсыг шунадаг "хөрөнгөтөн"-үүд гэдэг нь харагдсан. Байгалийн баялаг ихтэй шинэ улсдаа "хаан" болсон Назарбаев, Каримов, Ниязов, Алиев зэрэг коммунистууд улмаар олон тэрбум доллараар тоологдох хөрөнгөтэй, дэлхийн толгой баян феодал олигархиуд болчихож билээ. Коммунистууд үнэндээ ийм л хүмүүс шүү дээ! 

Зулбаж дайжин улсаа тараасан Улс Төрийн Товчооны гишүүд нь Зөвлөлт Холбоот Улс тарж бутарсны хариуцлагыг хүлээгээгүй. Харин ч тусгаар тогтносон шинэ улсдаа үндэсний удирдагч, эцэг болон өргөмжлөгдөцгөөсөн. ЗХУ-ыг тараасан хариуцлага ганцхан Ерөнхийлөгч Горбачев дээр тохогдсон доо. Оросууд Горбачевыг эрх чөлөө, ардчилал, нээлттэй нийгмийг авчирсан хүн гэхээсээ илүүтэй улсаа тараасан өөдгүй төрийн тэргүүн гэдгээр нь муучлан үздэг. Орос хүн ЗХУ-ыг Орос Улстайгаа бараг адилтган үзэж байсан шүү дээ. 

Горбачевт тохиолдсон, энэ нэр хүндээ барсан төгсгөлийг Путин харсан. Путин Ерөнхийлөгч болохдоо Орос орныг бүрэн бүтэн байлгах амаргүй үүрэг хүлээж авч байгаагаа сайн ойлгож, бас айж байсан нь түүний авторитаризм буюу удирдагч төвтэй нийгмийн тогтолцоог шургуу босгож байгаагаас нь харагдсан юм. Путин "удирдагчдаа үг дуугүй захирагдах нь угаасаа боолын сэтгэлгээтэй орос хүнд яг таарна, тэгэж байж Орос гүрэн сэргэн мандана" хэмээх концепт (баримтлал)-той философич Александр Дугинд их автсан байдаг бололтой. 

Энэ дашрамд дурьдахад, Орос хүн заяанаасаа "боол байх хувьтай хүн" гэдгийг, Мартин Хайдеггерийн метафизик дээр үндэслэн нотолж буй Александр Дугины лекцийг хэсэг орос залуучууд бишрэн сонсож байгааг хараад миний дотор эвгүйрхэж билээ. 

Орос хүн заяанаасаа боолын сэтгэлгээтэй гэдэг нь ч юу юм бэ, харин Орос гүрэн маш амаргүй орон. Кино найруулагч Андрей Кончаловский "Чрезвычайно проблематичная страна" гэсэн байдаг. Онцгой асуудалтай (түвэгтэй) орон гэж орчуулмаар юм уу? 

Үнэхээр түвэгтэй гүрэн. Орос гүрэн; уугуул суугуул эх нутагтаа олон зуун жил амьдарсаар ирсэн олон үндэстэн, ястан, угсаатны олон янзын шашин, соёл, уламжлал, шүтлэгийн бөөгнөрөл болсон улс. Тэгтэл энэ олон этгээдийн бөөгнөрөл болох улсад толерант (тэвчин хүлцэх) энхтайванч соёл нутагшин орчин үежиж чадаагүй. Ийм болохыг Чечений дайн харуулсан билээ. 

Тийм учраас, улсын эдийн засаг нь дампуурч төр нь саа тусах юм бол Орос Улс, Зөвлөлт гүрэн шиг задрах аюултай. Магадгүй, Оросын төр саажвал "султан" Кадыров өвөр кавказын ислам шашинтнуудыг уруу татан Исламын Улс, олигархи Абрамович Сибирийг салган Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс, сайд Шойгу Тува Улс байгуулахдаа хүрч мэднэ. Энэ бол Путины хувьд хар дарсан зүүд болно.

 

Аргагүй ээ. Дөрвөн зууныг дамнан бий болсон Орос гүрэн задарвал төрийн тэргүүний хувьд Путинд л хариуцлага ноогдох бөгөөд Горбачевийн араас орж, орос хүн үеийн үед Путиныг муучлан ярих болно. 

Путины хэлсэн үгсийг анхааралтай үзвэл, өөрийг нь хоёр тийш чангааж буй ацан шалааг давах амаргүй зорилттой тулгарсан болох нь харагддаг. Нэг талаас, хүлцэн тэвчих (толерант) ухамсар суугаагүй радикал (адгуу) соёлуудын уулзвар болсон Орос Улсаа бүтэн байлгах. Нөгөө талаас улсаа, 21-р зууны хөгжлийн хөдөлгүүр болох өндөр технологийг нутагшуулах чадвартай нээлттэй, ардчилсан дэглэмийг устгачихгүй нөөн орчин үежүүлэх. Хоёр авцалдахын аргагүй шахам шалаа.

Тэр тусмаа, Орос улсаас бараг 40 гаруй дахин (дахин шүү!) том хэмжээний барууны эдийн засгийн хоригт орчихсон эдийн засаг нь мөнөөх Зөвлөлтийн эдийн засаг шиг дампуурчихаж болзошгүй байдалтай нүүр тулаад байгаа өнөө үед энэ нь тун хүнд зорилт юм. 

Хойд хөршид маань муу зүйл бүү тохиолдоосой хэмээн ардчилсан Монгол Улс байнга залбирч байх ёстой. Яагаад гэвэл, бид тогтвортой хөгжсөн хоёр их хөршийнхөө хүчний тэнцвэр дээр оршин тогтнож, урагшлан дэвших барилдлагатай улс юм. Жаахан тэсээдэхвэл хоёр хөрш маань эсэн бусын хоригийг даваад гарахаар барахгүй, хорин нэгдүгээр зуунд дэлхийн хөгжлийг манлайлах гээд байна. Тэгж гэмээнэ монголчууд бид хар аяндаа "жаргаад өгнө". Учир юу гэвэл зах зээлийнх нь багтаамж нь Номхон далай мэт яндашгүй хоёр их гүрний дунд, Сингапур шиг "боомт улс" болох ажгуу. 

Гэтэл, бидний төр маань өнөөдөр, саа тусаагүй юм гэхэд бага багаар "цус харван" биеийнх нь зарим хэсэг мэдээгүй болж байна. Энэ маягаар цаашилбал бүтэн цус харваж мэднэ.

Уг нь манай төрд цус харвалт өгөх эдийн засгийн учир шалтгаан одоогоор алга. Улсын төсвийн орлого даван биелж байна, Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгой зэрэг гигантууд ажиллаж байна, Хятад хөрш нүүрсээ авсаар байна, Орос хөрш бензинээ нийлүүлсээр байна, Олон Улсын Валютын Сан хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байна. Эдийн засаг явж л байна. 

Тэгэхээр төрийн цус харвалтын жинхэнэ үнэн учир шалтгаан ердөө л бизнесээ булаацалдсан улс төрийн бүлгүүдийн зодоонд байна. Чөлөөт зах зээл дээр тэнцэхгүй ядарсан бизнесменүүд болон улс төрөөр мөнгө хийхдээ гаршчихсан шуналтай улстөрчид хоорондоо нийлцгээн нам дамнасан бүлэг байгуулцгаасан. Тэгээд мөнөөх бүлгүүд нь төсөв, олон янзын сангийн мөнгө, уул уурхайн баялаг, орлогыг булаалдан тэмцэлдэхэд төрийн ажил байнга гацдаг болсон. Сүүлдээ бүр УИХ-ын танхимыг пиарынхаа "дэлгэц" болгочихсон "шударга ёс" гэдэг үгээр олон түмнийг ховсдон талцуулаад бие биенийхээ эсрэг турхирахын тулд улсын хэргийг бойкотложээ. 

Төр гэж юу болох, төрийн хүн гэж хэн болохыг огт ойлгоогүй ийм олон хүн төрийн толгойд гарахыг би урьд нь ерөөсөө хараагүй. Өмнөх төрийн түшээд муудалцаж байсан. Гэхдээ, ингэж төрийг түйвээж байгаагүй! Ямартай ч хэрүүлд дуртай хүмүүс, "өмнө нь ёстой гурилддаг байсан байна" хэмээн сайрхаж сууна. 

Төр саажиж саатах болж байгаа шинж илтэд байна. Төрийн албад байдлыг харан ажлаа хийхээ больж байна. Алс нутгуудаархи захиргааны байгууллагууд нь монгол маягийн нацист хөдөлгөөнүүдтэй нийлчихсэн хууль сахиулах нэрээр төрийн нэрийн өмнөөс рэкет хийгээд явж байна. Рэкетээр олсон мөнгөөрөө орон нутгуудад салбар зөвлөл байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 

Хөдөөгийн ард иргэд бэлчээр, газраа булаацалдахдаа буу гарган хувийн арга хэмжээ авцгааж байна. Цагдаа, тагнуулын байгууллагууд хөдөө нутагт хуулийг сахиулах хүчийг нэмэгдүүлэх ажлыг анхаарахын оронд улс төрийн бүлгүүдийн дунд хов зөөж, бичлэг шургуулж, хутгаа хийж сууна. 

Намууд дотроо фракцалдаг байсан туршлага шүүх, прокурорт нэвтэрч байгаа нь ноцтой аюул болж байна. Дээрээс нь, гарсан шийдвэрүүд нь улстөрчдийн дайралтад өртөж зүрх нь үхсэн прокурор, шүүх хараат бус байдлаа алдаж байна. Удахгүй гэм буруутай эсэхийг шүүх биш, улс төрийн бүлгийн хэн хүчтэй нь тогтоодог болох гэж байна. 

Рецитив этгээдүүд улам олноороо улстөрийн намуудад сонирхон элсэх болсны нэг шалтгаан прокурор, шүүх улстөрчдийн гарт орж байгаа явдал болно. Эрүүгийн элементүүд намаар дамжин прокурор, шүүхийг хяналтдаа авахыг шунаж байна! М.Энхболд,намын дарга байхдаа рецитивүүдтэй сүжирч намдаа их элсүүлсэн гэдэг. Өөрийнх нь намын гишүүдийн яриа шүү! 

Төрийн тусгай хамгаалалтад байдаг Монгол Улсын Ерөнхий сайд нам доторх өрсөлдөгч нартаа хандан "Би үхэхээс айхгүй" гээд зогсож байна гэдэг юу гэсэн үг вэ? Өөрсдөө өөд нь татсан рецитивүүдээсээ айж байгаа юм байна гэхээс өөр юу гэх вэ! 

УИХ дахь хэрүүл, шорон дахь хулгаруудын хэрүүл шиг болчихсон байгааг харахдаа би, Монголын хүүхдүүдийнхээ өмнө "бөгс улайх" юм аа. Ийм төр гэж байх уу. Улстөрчдийн хэрүүлд олон түмэн шизоорч байна. Угаасаа сэтгэцийн эмгэгтэй хүний хүн амдаа эзлэх хувь нь 30 хувиас (ердийн үед 3 хувь байх нормтой) хол давчихаад байгаа шүү дээ! 

Зарим нь галзуурч эхэлж. Ална хядна гэдэг үгээр интернэт дүүрэн. Хүмүүсийн далд ухамсар дахь хүчирхийллийн зөн билэг гадагшилж байна. Хүргэнээ хятадаар ярьсных нь төлөө бүлж алсан этгээд хөөрчихсөн оройлж явна. Хятадын эсрэг нацист хөдөлгөөнийг үндэслэгч Бээжин сэрчихсэн гүйж явна. 

Шинэ "7-р сарын 1" асуй. Дахин 7-р сарын 1 шиг самуун болох юм бол ингэж нэр нүүрээ барсан төр зогсоож чадахгүй. Зогсоож чадахгүйгээр барахгүй, улс төрийн бүлгүүд, бослогыг бие биенээ устгахад ашиглах гэж турхиран тэнэгтэнэ. Тэгсэн тохиолдолд Ардын намын байр биш Төрийн ордон шатах магадлалтай. Төр бүтэн цус харвана. Саа тусаж хэвтэрт орно. 

Гэнри Киссинжер "Дайн хийхэд амархан, дайнаас гарах маш хэцүү" гэж хэлсэн байдаг. Шинэ 7-р сарын 1-ний мөргөлдөөн олон хүний амь нас сүйдсэн гамшиг болвоос дайн болох амархан. Яагаад гэвэл ойр дотныхноо алдсан олон түмний хорслыг хэн ч зогсоож дийлэхгүй. Монголчууд өс хонзон нэхсэн тэмцэлд умбана. Тэгээд л өнгөрөө! Ийнхүү Монгол нэг бол Сирийн араас, эсхүл Венесуэлийн хойноос явна. Үгүй бол муу ёрын 38 дугаар өргөргөөрөө тас үсэрнэ. 

 

Хэрэвзээ Монголын төрт улс тарж бутарвал хариуцлага нь хамгийн түрүүн хууль болоод ёс зүй, моралийн хувьд Монголын төрийн тэргүүнд ноогдоно. Бусад этгээдүүд өөрсдөө энэ хэргийг өдөөсөн байлаа ч цагаа болоход гол үүрэгтэн биш. Зөвхөн Монгол улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүлээнэ! 

 

Энэ цагийн Монгол Улсыг бий болгох гэж монголчууд дөрвөн үеэ дамжуулан буухиалж зүтгэсэн.1911 онд Манжийн төр мөхөхөд түүний дор байсан Хятадтай нэгэн адил бас зэрэгцэн монголчууд тусгаар тогтнолоо зарласан. Гэтэл цуг эрх чөлөөгөө олсон Хятад их үндэстний дээрэнгүй үзэл гарган Монголыг өөрийн хэсэг хэмээн зарласан. Хятадаас айсан дэлхийн улсууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. 1921 онд Хятад дахь Монголын автономит эрхийг зөвшөөрөөгүй эх оронч түшмэдүүд босож Ардын хувьсгал ялуулан улмаар 1924 онд Бүгд Найрамдах Улс болсноо зарласан. Гэхдээ 1945 оны Ялтын гэрээ хүртэл Зөвлөлт Холбоот Улсаас өөр нэг ч улс Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй хэвээр байсан. 1945 оны 8-р сард болсон ард нийтийн санал асуулгаар монголчууд тусгаар улс байх эрмэлзлэлээ 99 хувийн саналаар илэрхийлснийг Хятад болон бусад их гүрнүүд сая нэг хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ. Энэ хүртэл коминтерний даалгавраар 40 мянга орчим гэмгүй иргэдээ хөнөөх, төрийн удирдагч нараа гадны гүрэнд хүргэн цаазлуулах, колоничлох ёсыг хүлээн зөвшөөрөх зэрэг маш их үнэ өртөг монголчууд төлсөн юм. 90 оны Ардчилсан хувьсгалын ачаар тоглоомын бүгд найрамдах улсын ёсыг халж, колоничлолоос чөлөөлөгдөн, 1992 оны Үндсэн хуулиараа жинхэнээсээ бүрэн эрхт улс болсон билээ. Монгол Улс мандсан товч түүх ийм бөлгөө. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай энэ Түүхийн Оюун санаа (Дух)-г үлэмж сайн мэддэг хүн байжээ. Шилжилтийн ороо бусгаа цагт тэр л үндэсний эв нэгдлийг ханган, эвдрэлцэгч талуудыг эвлүүлэхийн урлагийг харуулж чадсан юм. 

Бие биетэйгээ дуугарч чадахгүй болтлоо муудалцаж шүд зуусан олон намын төлөөлөгчид бид, түүний өрөөнд ороод гарахдаа инээдэм ханиадам болчихсон хөтлөлцөөд гардагсан. Муудалцсан бид түүн дээр олон орж байсан. Тэгэхэд би, түүний өөрийнхөө дургүйцэл, эгдүүцлийг дарж чадаад эвийг нь олж гуйн, ухуулж, тайвшруулж, бас инээлгэж чадаад байгааг хараад гайхдаг байсан. Түүнээс хойш ахиж ийм мундаг Ерөнхийлөгч гараагүй дээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ өмнө "хөлөг баатар"-ын ёсоор тангараг өргөдөг журам П.Очирбат Ерөнхийлөгчөөс эхлэн тогтсон юм. 1992 оны Үндсэн хуулинд "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гээд, Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэн боловч "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн улсаа бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээн тангараг өргөдөг байхаар заасан. Энэ бол ард түмнийхээ өмнө өргөх, хөлөг баатар ёсны тангараг мөн билээ! 

Эд баялагт хөнгөн аргаар хүрэх гэж шунахдаа ухаан мэдээгээ алдчихсан байгаа улстөрчдийн тэмцэлд уруу татагдсан монголчууд өөр хоорондоо хөнөөлдөн хатгалдаж сүйдэхийг үгүйсгэх аргагүй болж. Ийм явдлаас болоод Монгол Улс тарж бутарвал Монголын төлөө дөрвөн үеийг зовоож, зуун жил зүтгэсэн хэрэг талаар болно. Ингэвэл улсаа тарж бутрах үед төрийн тэргүүн байсан сүүлчийн Ерөнхийлөгчийг, үеийн үед хойчийн монголчууд хараан зүхэх болно. Энэ лай ланчигийг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ойлгож байгаа болов уу даа?! Төрийн тэргүүн гэдгээ мэдэж байгаа болов уу даа?!

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан Улсын Парламентын Мажилисын Төлөөлөгчдийн танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийлээ
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв
Д.Амарбаясгалан: Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх эрмэлзэлтэй байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (88)

  • Зочин (64.119.19.182)
    Төр тогтворгүй бгаа нь нууц ажлаа явуулдаг хамгийн новшийн лаларыг толгой дээрээ залсаны гай юм. Тэр далдарвал төр улс маань түвшин сайхан блно.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • монгол хүн (203.217.138.1)
    "1945 оны 8-р сард болсон ард нийтийн санал асуулгаар монголчууд тусгаар улс байх эрмэлзлэлээ 99 хувийн саналаар илэрхийлснийг Хятад болон бусад их гүрнүүд сая нэг хүлээн зөвшөөрсөн юм" гэнэ үү? Чи түүхээ мэддэггүй юм уу? Тэр санал асуулга чинь 10-р сарын 20-нд болсон юм их мэдэгчээ. Чамд бас хэлэхэд, чи юу хийсэн гэж монгол улсын баатар болсон юм вэ?Ичээч.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Zochin (66.181.161.77)
    Batuul aij bna uu. Elbegee hetsuudsen
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Эсэргүү (66.181.186.244)
    Нэхх гавьяатай улсыг тараах гээд байна уу? Хуцдаг саарал толгой вэ. Эртхэн тараагаад шүүгээд хориод хөрөнгийг хураадаг бол гүй ээ мөн сайхан байна аа
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Ganzorig (150.129.142.60)
    Ta bugd yanar zorilgotoi huvisgal hiisen yum be? Ternii chini ur dun garch bn shuu de
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.176.176)
    Энэ төрийн гурван өндөрлөг гурвуулаа огцрох ёстой.Тэр тусмаа улсад 700 тэрбумын хохирол учруулсан хүн төрийн тэргүүн байх ёсгүй Эв нэгдлийг эрхэмлэгчийн хувьд ерөнхий сайд их хурлын дарга хоёртой тохирхолцож төрийг г,ацаанаас гаргах ёстой атлаа уламхурцатмал байдлыг бий болгож их хурлыг тар гэх нь мунхаг хүний үг шүү.Эдийн засаг сайнгүй энэ үед хугацаанаас нь өмнө сонгуул явуулах нь эдийн засагт маш хүнд дарамт болно Х.БАТТУЛГА бол улсад ямарч ажил хийж юу ч бүтээгээгүй зөвхөн мөнгө хүүүлэгч шүү гэдэг нь саяны шүүхийн шиидвэр харууллаа тийм учир огцрох ёстой
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Хөх тэнгэр (203.91.115.42)
    Төр тарж бутрах дээрээ тулчихаагүй байна эдгээр луйварчдаас салж хагацаснаар төр улс маань тарж бутраад алга болчихгүй шүү дээ. Харин ч одоо л энэ төрд бугласан идээ бээр нээсэн салж хагацах цаг нь болсон байна л даа нэг шахалтаар бүгдийг цэвэрлэж чадахгүй нь ойлгомжтой зөвхөн эхлэлийг нь тавих нь хамгийн чухал байна л даа
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Оюунгэрэл Жижигээ (93.226.198.252)
    хүмүүсээ 3 хан сая байж уужуу ухаанаар энэ сайхан нутагтаа эвлэн бодоод хамтаараа сайхан амьдрая л даа юм л бол юу ч байсан зарчим юм шиг хэрэлдэхээ зогсооё хэрүүлийн үгийг уншиж хариулахаа болиод сайн бүгдээ дэмжие л дээ.Эргэцүүлж бодмоор сайхан л юм бичсэн байна даа.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Иргэн (66.181.161.54)
    Элбэгдоржийн баатараа олон долоон юм битгий яриад бай дуугай оорийнхоо хийсэн муу зуйлээ яаж шударгаар хулээх вэ гэдгээ бодоод хэвтэж бай
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Мөнхжаргал (202.179.25.231)
    Хэрвээ лидер байсан бол өнөөгийн байдлыг дүгнэж шударга ёсыг хэрхэн тогтоож төр иргэдийнхээ алдагдаж буй итгэлийг сэргээх талаар юу хийх ямар бодлого баримтлахыг хэлэх зөвлөх байлаа. Харамсалтай нь Очирбат гэх мэтийн новшнуудын талаар ихэд магтан дуулах юм.Өнгөрсөн түүх бидэнд сургамж болсон гэдгийг ухаж ойлгох оюун ухаан дутах юм даа хөөрхий дөө
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл бичжээ их хурлын дарга л ажлаа өгчихвөл их хурал хэвийн горимдоо ороод л явчихна үүн дээр юун мөргөлдөөн самуун яриад байгаан үгээ бодолтой жудагтай гаргах хэрэгтэй шүү хэн ч самуун гаргах гээгүй байна чи өөрөө хүсээд байгаа юмуу
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.22.159)
    Битгий хуцаад бай муу ѳгѳр толгой минь
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • иргэн (150.129.141.124)
    Юун ярина бэ хариуцлагыг та ,таны МАНАН үүрэх ёстой шүү.Та юу хийж гийгүүлсэн юм харах царайнаасаа бүтэхгүй хүйтэн царайт,манангийнхныг харахаас ой гутах юм
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.232)
    Батүүл ийн булхай илрэх сайн цаг ирлээ, бүү бухимд тайван байгаад хэргээ хүлээсэн нь дээр байдаг
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.232)
    Батүүл ийн булхай илрэх сайн цаг ирлээ, бүү бухимд тайван байгаад хэргээ хүлээсэн нь дээр байдаг
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • shydraga irgen (66.181.161.26)
    uul uuruu yum ni ilreh geed shoron orond orh bolood irheer hongiliig zadlah gej zutgej bgaa erunhiilugchiig hamgaalsanguu gej hargaldaj bna uur gargalgaa bhguu zutgeed bai er es 2 mini naad hongiloo gazriin hursnuus archij mongoloo tsewrel yalyyl
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Akhmad nastan MAN (122.201.21.110)
    Mash sain sanuulga.ukhaantai ch gesen khelekhees naash sanadaggui khumuust ugch baigaa seremjluuleg baikhad bayrlamaar yum.tomchuudaa ukhaaraach.ush khonzon shunalaa daraach.bur bolokhgui bol 41shineer songogdson gishuud tur tuvkhnuuleed uguusei.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • 123456 (202.21.100.210)
    chi yu giiguulsen xun be chamd erx medel sandl shiree ni bsan odoo xutsaxaa boli
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (122.201.21.241)
    үнэн худалын харьцаа 49х51 болож байнаа энэ цаг үед яахав таны хэлсэн үг 51 хувьтай болов уу
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Бадрал (202.9.45.159)
    Ингэж элдэв юм бичиж эсрэг бодлоготой байхаар унэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй юм бол .хамтран зутгэвэл зуйтэй биш уу .алсаас онолдож том том туух шашдар бичиж суухаар удирдагч хун шиг эх оронч сэтгэж ажиллах хэрэгтэй л байна .хувиа хичээж суух цаг одоо биш чи уул нь монголын торд хэрэгтэй зайран шуу.Баттулга та хоер нэг уйлсийн толоо зутгэвэл тор улс даа хэрэгтэй юмсан .нэг голын хоер эсрэг шиг байхаа больвол яасым
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Муу үхдэл чиний нөгөө Ардчилсан нийгэм чинь биздээ...Одоо улиад байх хэрэггүй.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Уншигч (103.9.90.53)
    Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үүнийг уншаад ухаарах болов уу. Ухаараасай билээ дээ.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    элбэгээг дарангуйлж бизнесүүдийг дээрэмдэж байхад энэ нөхөр юу ч дуугардаггүй харин ч хотын өмч хөрөнгийг дээрэмдэж явсан байх юм нэг юмнаас л үхтлээ айгаад байнадаа тэр нь ноцтой гэмт хэрэг юм болов уу
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Баялаг нь байна, идэх мах нь байна, гурил, ногоо нь байна, уудам нутаг байна, бизнес хийх сайн хөрш улсууд байна. ГАНЦХАН САЙН УДИРДАГЧ Л АЛГА ДАА МОНГОЛД.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    НЭЭРЭЭ энэ улс орон арай л биш боллоо доо. Ийм ерөнхийлөгч, ЕС, их хурлын даргатай байх гэж дээ. Өмхий утаа, ядуурал..... авилга, луйвар. ХАМГИЙН ТАЙВАН, ХАМГИЙН БАЯН БАЙЖ БОЛОХ УЛС ОРОН ДОО.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Үүл ах (103.212.117.185)
    Батүүл ичээч. Нэг нам байж, хамтран ажиллахын оронд өөрөө илүү юм хийж байгаа юм шиг царай гаргаад . . ., мулгуй буриад
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
    • өөрөө хэзээ ч биелэхгүй мөрөөдөл нь биелээгүй болохоор ерөнхийлөгчид үргэлж атаархдаг нөхөрдөг
      2018 оны 12 сарын 18
  • Зочин (139.5.218.110)
    Энхболдод дургүйдээ л хүмүүс Баттулгыг гаргасан ш дээ. Нөгөөх нь гараад хов хутгахааас өөр хийж байгаа юм алга
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin (103.9.88.242)
    http://StartWeeklyJob.com/?userid=138871 orood uz
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • иргэн (122.201.24.3)
    Баттулгын толгой хүрэхгүй ээ. Төр бусниулах нь түүнд ямар ашиг байгаа юм болоо
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Дорж (202.126.89.228)
    С.Эрдэнийн удам судрыг Чулуудай туркчуудыг луйвардаж монголчуудаа хошгируулж бузарлаад Батүүл Ц.Элбэгдоржтой нийлж ард иргэдээ хохироож , дээрэмдэж бузарлаад л. Үхсэний монгол улсын баатар бол доо чи .Яаж нойр чинь хүрдэг байга даа.Наад үс толгой чинь нүгэлээ даахгүй чѳтгѳр шиг үнсэн саарал болоод л .
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
    • Betsy
      Yag vnen shvv
      2018 оны 12 сарын 18
  • Zaya (193.154.225.123)
    yag zuv xellee Bat uul baatar odoo xudlux tsag chini ireed bna uls ornoo avraach, guya
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.245)
    Гүй Үүлээс харин ч нэг үнэн үг гаравш дээ. Монгол төрийн тэргүүн Монголын төрийг ундуй сундуй болгон тоглож бгаа нь худлаа гэсэн ч үнэн б здээ. Хулийн эрх ашиг , халаасаа боддог ерөнхийлөгчтэй болсон нь ёстой гамшиг гэсэн ч багадна. Дээр нь нэг мулгуу нөхөр нэмэгдээд нээрээ самарч бнаа
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.42.104)
    Уул нь үнэн үг шүү.Зөв талаас харвал зөв ухаарал.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Үүл (66.181.161.104)
    Би Өөрөө саатсан шүү дээ
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Цэдэн (66.181.161.104)
    Эрүүл хүн бишээ энэ Үүл. одоо өөрийнхөө хүрээнийхээ сэтгэгдэлийг л бичиж. Ард түмэн та нарын булаацалдсан бүхнийг хүсээгүй бидэнд хэрэггүй.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Саа өвчин сайн мэддэг хүний үг байна төрийн ажилд хүүгээ хутгаж тэнэгтсэнээс чинь хойш тарыг чинь таньсан одоо дуугүй тэтгэвэрээ хүлээгээд сууж бай
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.177.216)
    Бат үүлд баярлалаа. Үнэн хэлжээ. Монголчуудыг хар тамхи шиг хордуулагч хөлсний бичээчдийг бүү тоо. Тэд ардчиллыг лидерүүдтэй нь гутааж бвал цалин нь нэмэгдэж бдаг.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • X.!Батсайхан
      Ерөнхийлөгч одоо л үгээ хэлэх цаг.
      2018 оны 12 сарын 17
  • zochin (139.5.218.26)
    Yah gej Battulgad sanalaa ugch baisan bodhoor haramsaad baih yum daa
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.93.141)
    Алдарт Ванга адил зөгнөжээ. Монголчууд эвээ олох гэж үзэл бодол зөрөлдөн тэмцэлдэж байна.Амьдралыг ядуу байлгаж дураараа захирах хүсэлтэй олигархийн засаглалыг солих гэж тэмүүлж байна. Шилжилтийн 28 жилийн хугацаанд буй болсон гажуудлыг засаж, хуучин нийгмээс шинэ нийгэмд шилжих оновчтой эмчилгээг хайж, нам төвтэй бүлэглэлүүдээс салахыг чармайж, нийгмээ шинэчилж хөгжүүлэхийг шинэ залуу улс төрчид хүсч байна. Энэ тэмцлийг МАН ба АН-н залуу улс төрчид хамтран эхлүүлж байгаа нь шинэ үзэгдэл. Энэ бол ард түмний хүслийн илэрхийлэл юм. Энэ бол улсаа задлан бутаргах биш шинэ итгэлцэл, хөгжлийн гарцыг нээх эхлэл юм. Үүнийг Ардчлсан нам дангаараа хийж чадаагүй, МАН хийж бас чадаагүй. Энэ хоёр намын удрдлагын хийж чадсан юм нь МАНАН-г буй болгож, ард түмний баялгыг хувьдаа завших шуналын дэвд хөтлөгджээ. Одоо Элбэгдорж, Бат-Үүлийн ба М.Энхболд нарын хуучин үе зул болж, 1980-1990 оны залуусын шинэ үе эхлэнэ. Ард түмэн үүнээс өөр шинэчлэл хийх хүчнийг олж харахгүй !
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Zochin
      Zuw. Yag unen
      2018 оны 12 сарын 17
    • Zuw. Yag unen
      2018 оны 12 сарын 17
  • Зочин (122.201.31.100)
    SAA TUSSAN BATUUL HARIN JINHENE YALAA EDELEH TSAG AISUI
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Aha
      2018 оны 12 сарын 17
  • зочин (103.229.121.57)
    Өө наад Батлага чинь eрөнхийлөгч гэдгээ одоо болтол ойлгоогүй , наймаачны ухаанаар л улсын eрөнхийлөгч нэр зүүгээд яваа хүн ш дээ. Ядаж өмнөх хэдэн eрөнхийлөгчөө урьж аваачаад зөвөлгөө авахад яанаа. Баатар, Оюун Эрдэнэ, Топор з аас чинь хол илүү байх даа
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Бээжин (66.181.160.34)
    Хятадыг үзэн ядагч Бээжин нэрээ солиод тэмцмээр юм даа эх орончийн нэр нь бээжин байж боломгүй
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (202.21.106.165)
    vuural tolgoitoi aalz
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • ard (202.21.106.165)
    ok ,chi goe hellee yamar yumniih n vaatar vaih be dee muu er daind huurnuu gej yaduuraliiin uuliig mongoloor vurhej ugsun vaatar. vaatar ch vol doo uhsen hoishoo,uuriiguu nasan tursh hotiin darga vaina gej muruuduj yabsan vh da. sayatnii hot volgono ch geh shig ard tumniig uur shigee vayjsan gej l vodood vh shig vaigaa yum,ubug deedsiin gazar shoroon deer zugeer vj chadahgui ulun chono zan gargasan ut . vat uul uuruu uurtuu l vaatar vh iim vaatar gej mongoliin tuuhend gants shirheg vainaa vaina
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Үнэн үг хэлсэнд баярлалаа, таны хэлснээр олон түмэн ухаарч хайрлах болтугай. Арай хийж тусгаар болсон Монгол улсаа харийн хүргэний гарт дуусгамааргүй л байна шүү. (14.55.134.137)
    Үнэн үг хэлсэнд баярлалаа
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Салга үүл (66.181.177.206)
    Өгөр толгой
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зориг (66.181.176.219)
    Казакстан хөгжилөөр ямар болсоныг нүдээрээ нэг хараасай Эрх чөлөөтэй гээд юу өөрчлөгдөв Чам шиг луйварчид нт хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгөтэй болж мань шиг дундчууд нь банкинд лизинг төлж цадаж үзэлгүй 5 жил амьдарсан цаашдаа дахиад 10 жил өрөндөө живж явна.Надаас доодуул нь хог түүж хоногын хоолоо залгуулж Бие байгаад ажил байхгүй нүд эрээлжилсэн хоол хүнс байвч авах мөнгө байхгүй иймэрхүү амьдарч байгааг Улсын баатар Батүүл чи мэдэх үү. Хүн бүр хөдөлмөрлөж хоолтой гэр оронтой ирээдүйд ийм болно гэх мөрөөдөлтэй амьдралыг Ардчилсан хувьсгал нэрээр алга болгосныхоо шанд Баатар болсон оо мэддэг үү Байлдаж мөн хөдөлмөрлөж олдог Баатар цолыг өчнөөн зуун мянган хүний амьдралыг гуйланчлал ядууралд оруулж зовлонд унагаасан гэж өгсөнийг авах ёстой цолоо авсан гэж боддог юм биш биз Авсан өгсөн 2 түмэн олныг төртэй нь доромжилсон шүү дээ.Юм ойлгодог шударга ерөнхийлөгч гарч ирээд Баатар цолоо хурааж аваад Байх ёстой шоронд чинь ясыг чинь тавиулна гэж боддог хүмүүс харин олон байх шүү. Нураахаас босгож үзээгүй хүн минь Эрээн ороод коммунист орон яаж хөгжидөгийг Хүнээ яаж амьдруулдагыг үзээд ирдээ.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Aha
      2018 оны 12 сарын 17
    • Үнэн шүү Хөлс цусаа гаргаж үзээгүй баатарын цолыг Элбэгдорж нь өгөхөд авахгүй наад шүүмжээ аль эрт Элбэгдоржийн үед сөргүүлж тавьсан бол жинхэнэ нэр чинь баатарын дайтай байхсан Одоо ичээч
      2018 оны 12 сарын 17
    • Туяа
      Ёстой үнэн шүү
      2018 оны 12 сарын 17
  • Тулга (202.9.42.190)
    Бодит үнэнийг бичиж ард түмэнд сэрэмжлүүлэг өгч ёронхийлогчид сануулга өгсөн батүүл баатарт баярлалаа.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • bold (202.9.44.92)
    Хүүтэйгээ хулгай хийдэг Бат-Үүл бусдыг шүүмжлэхийн оронд өөрийгөө шүүмжил. Дайн тулаанд эх орныхоо төлөө сум сөрж явсан хүн баатар болдог болохоос тендер зувчуулдаг хүн баатар болно гэдэг шившигтэй юм. Энэ хүнд ичих нүүр алга.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Zuw
      2018 оны 12 сарын 17
  • Өхроо (122.201.21.213)
    Энэ алуурчинг барьдаг хорвдоггүй юм байх да
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • kkkķk (185.39.141.1)
    ailgan svrdvvleed baigaa yum uu haashaa yum . ene tsagaan olgoi ... hvn buudah ni L dee . ene baidlaaraa .
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (185.39.141.1)
    mongol tur ali hediin alga bolson shde 30 ger bvld vilchildeg mi luuhaan elbegdorjiin shvvh zasaglal l orshin togtnoj buig ene tsagaan dagz uhaarsangvi gej vv. 1 L yumand tugsheed . ard tvmnii vzen yadaj bui tonuulchdiin turd shurgalsan bvlegleliig ene tsagaan vst demjeed baih shig . hulgaich baisan uu . aluurchin baisan uu 1 L bishee
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (185.39.141.1)
    mongol tur ali hediin alga bolson shde 30 ger bvld vilchildeg mi luuhaan elbegdorjiin shvvh zasaglal l orshin togtnoj buig ene tsagaan dagz uhaarsangvi gej vv. 1 L yumand tugsheed . ard tvmnii vzen yadaj bui tonuulchdiin turd shurgalsan bvlegleliig ene tsagaan vst demjeed baih shig . hulgaich baisan uu . aluurchin baisan uu 1 L bishee
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (185.39.141.1)
    mongol tur ali hediin alga bolson shde 30 ger bvld vilchildeg mi luuhaan elbegdorjiin shvvh zasaglal l orshin togtnoj buig ene tsagaan dagz uhaarsangvi gej vv. 1 L yumand tugsheed . ard tvmnii vzen yadaj bui tonuulchdiin turd shurgalsan bvlegleliig ene tsagaan vst demjeed baih shig . hulgaich baisan uu . aluurchin baisan uu 1 L bishee
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.187.224)
    Халхын төрийн заяа хаашаа эргэх нь шунахай Оросын тавиул Жэнко-д түй ч хамаагүй байхаа, түүнд ойлгуулах гэж элдэв юм сараачихаа болих хэрэгтэй дээ
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Bold (103.57.94.93)
    Bi l neg saa tussan hun gesen shig saajilttai yum shig elii balai yum bichehee boll !!! Batuuld neg buruu yum baidag umnuh niigmiig buheld ni harluulj yarij bichdeg boddog teglee geed ardchilal sain bolchihgui umnuh niigemd Sain saikhan zuil ih baisan ardchilald muu yum bas baina tiim uchiraas jin bangii ni tohiruulaad uuriin gesen hugjliin ungu turhuuruu yavsan ni deer bolovuu sotsializm geheeree har ardchilal geheer tsagaan baidgiin bish shuu hushuu ner hayag ug usher huutsulduj aliatdagaa bolih heregtei Er ni ardchilal elbegdorj batuul sosorbaram 3-n umch bish shuu bid bugd l setgel zurheeree oroltsoj yavsiim shuu mongold ardchilsan nam zasaglah ued hugjij uragshilj baisan ni unen ! nuhtsul baidliig medej baij iluu dutuu Salga yum bichej yarih hereggui !!!
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Өхр (64.119.18.150)
    Агуу их атаа хорсол юун тэр эв нэгдэл Хөмсөг зангидаастай хөмхии зуугаастай Хэн нэгнииг занаастай Хэзээнии айдастай Хэнииг ч алдаршуулахгүй хамааралтай байлгах ганцхан болзолтой Юун тангарага Өшөө авах л хүсэл
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Zochin (139.5.218.55)
    Ene soliot hediidee iim ym meddeg unshdag boloow.Estoi hutswaa.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.42.198)
    энэ шүүхэд дуудагдахаараа гарч ирж солиордгийн. ѳвчтэй хог. шуналын тулас
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Дарь (188.168.158.0)
    эх оронч хүний үг шүү.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • д.баянмөнх (103.212.119.57)
    мананг арилгах нь бидний зорилго энэ батүүл мэт буг нуудад тархиа угаалгаж ханалаа. одоо бид өөрсдийн бодолтой байцгааж эх орон үр хүүхдүүдээ бодоё.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Zuw
      2018 оны 12 сарын 17
  • Зочин (103.212.119.57)
    энэ батүүл татагдаж унах гээд л ийм юм ярьж бгаа юм шүү. одоо эдний тархи угаалтад автахгүй шүү бид хэн юм бээ ингэхэд. энэ хэдэн буг үсээ саарал болтлоо биднии дээр шээж байх гэж.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • ok (66.181.176.217)
    энэ салга өвчтэй алуурчин бүүж үхлээ ккк
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Монголчууд... (103.229.123.181)
    2 жилийн өмнөөс пиар гэх толгой угаалтаа эхэлсэн одоо масс угаагдсан. жинхэнэ үнэн царайг нь цаг хугацаа харуулах байх. Нэг бүлгийг дарж нөгөө бүлэг үүсгэх л процес явж байна. Бүтээлч сэтгэгч хүн бол биш. Алтанхуяг өөрийн бүлгээ байгуулах гээд объем нь дутсан юм. Хэн нь ч технократ юм уу агуу удирдагч биш эрх мэдэл том баялгийн төлөө бүлэг болон ноололдож байна. Шинэ МАНАН үүсгэгч нараас шударга ёсыг горьдолтгүй,бужигнуулж байгаад хяналтаа алдаж мэдэх онгироо нэг байна маш шуналтай төрөөс мөнгө гаргаж дундаас нь хүүдийлэгч хэн байна. Бат-Үүлийн болгоомжлох маш зөв.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Цогт (182.160.37.165)
    Одоо Баабар үгээ хэлэх хэрэгтэй байна. Бат -Үүл бол үнэхээр эрүүл саруул сэтгэлтэй буриад. Яг үнэндээ Жэнко Хүрэлсүх хоёрын тэнэглэл шүү дээ. Нэг л арга байна. ЖДҮ 60 тэрбум хоёрыг тэглэчихье. Эх орноо бодоод хэрэгсэхгүй болгочихьё. За, тэгээд л цаашаа явья.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.25.98)
    Өөрсдийгөө хязгааргүй эрхтэй хаан (улсын баатар ч юм уу) болчихсон гэж бодож төр, улсын баялгийг цөлмөж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсан зарим хүмүүст жинхэнэ цус харваж, саа тусах гээд байгаа юм шиг байна. Уйлах гээд байгаа царайнаас л тодорхой.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.160.22)
    МУ-ын ерөнхийлөгч юу бодож явдаг бол. Атгаг муу санаа, хорон бодол ард түмэанд минь гай л битгий болоосой
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Гэцүү (66.181.161.126)
    Баттулгын мэргэжил шүү дээ. Хүрлээгээ хүрз болгоод ард нь инээгээд л суугаад байдаг.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.122.166)
    УИХ- тарж байж идсэн уусан хүмүүс нь төлөх хэрэгтэй зүйлээ төлөх хэрэгтэй.Хэн хариуцлага хүлээх хүн нь өөрсдөө мэдэж байгаа тэрнээс биш ганц хүн хүлээх шаардлага байхгүй.МАН ба АН -с хэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой нь гаргаж ирэх байх.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    салга буурал минь хуц
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Болд (64.119.26.188)
    Ок битгий л үймээн самуун гараасай билээ гэж залбирч байна. Хуулиа дээд доодгүй биелүүлэх хэрэгтэй
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.85)
    Энэ Манангын бичээч бас салга мээрэнг дэмжсэн ухааны юм уу? Энэ Бат үүл ингэхэд Монголын ард түмний төлөө юу хийсэн болоод юм мэддэг их мэдэгч царайлдаг юм бол? Булхайг нь ухах гээд ирэхээр шээс алдаж бажигдахдаа юмыг яаж мэдэхэв салхи эргэж баярлуулах магад гээд мөрөөдлөө юу? Тэгээд л аргаа барахдаа Женкоог ноцсоор явна уу? Яаг нарийндаа бол чамаас хол илүү хүн шдэ?
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Kkk (150.129.140.219)
    Chi saa tusjee
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.11.106)
    Маш гаргалгаатай, юм мэддэг хүний үг дэ, ёстой л мундаг хүн юм аа. Одоогийн нийгэмд Бат-Үүлээс өөр ингэж зоригтой үнэнийг дугардаг хүн алга даа
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.19.194)
    Ерөнхийлөгч хаана юу хийгээд явна вэ. Ард түмнээ мартчихаа юу даа. Унтаа байдлаасаа гараач наад тэмцэлдсэн нөхдөө эвлэрүүлээч чадахгүй бол зайлаач
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Монгол төрийг жинхэнэ бутаргаж байгаа 2 хүн байна Хүрэлсүх Баттулга.Гэтэл энэ 2 хүнийг магтан дуулаад байгаа ард түмэнг гайхаж байна.Эвдэрцэх биш эвлэрэх гэж хуулийг дээлэе алдаагаа засья гэж ярьсан гишүүдээ хэргэтэй хулгайч луйварчин болгож байгаа Хүрэлсүхийг удирдагч гэж тахиж шүтэж байгаа МАн-н гишүүд дэмжигчид шударга ёс тогтоолцож байгаа юм байхдаа.Одоо Хүрэлсүхтэнгүүд заан байж болно маргааш хэнч биш болж болно энэ бол цаг хугацаа л асуудлыг шийддэг жамтай.Одоо томроод ларга сайд байна гэж байгаа бол уучлаарай.Зүгээр л төрөөс зайлаад гудамжинд гарч тэмцлээ хийгээд эрх мэдлээ хуулийн дагуу авдаа Хүрэлсүхээ Баттулгаа.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Баттулга шиг ганц үйдвэр хэдэн зуун хүн ажлуулаад үзээ .. нэг сайхан гадаад дотоод хүн үзэж харах юм хиичэхээ .. манан болоод гар хөлүүд үнхээр монголоо самарч б.наа зөвииг одоо л эхлүүлэх нь дээр шүүдээ бүгдээрээ саин саихан амьдаряа утаанаас саляа чамд таалагдахгуи бнуу чи юунаас айна вэ ..........
      2018 оны 12 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    9 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    50 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    1 цаг 11 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    2 цаг 35 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    3 цаг 0 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 12 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын төлөв
    3 цаг 30 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 35 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл ирэх Даваа гаригт эхэлнэ
    3 цаг 39 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    3 цаг 41 мин
  • Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна
    3 цаг 43 мин
  • Он гарсаар нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    19 цаг 19 мин
  • Наймдугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    19 цаг 42 мин
  • А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ
    19 цаг 45 мин
  • Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна
    20 цаг 22 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    20 цаг 51 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан Улсын Парламентын Мажилисын Төлөөлөгчдийн танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийлээ
    21 цаг 21 мин
  • Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
    21 цаг 37 мин
  • Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ
    21 цаг 58 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    22 цаг 28 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК