Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно

2018-12-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгөв.  Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар энэ сарын 12-16-ны өдрүүдэд Японд Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр  Ерөнхий сайд нар манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой энэхүү Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө  талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээ нотолж  цаашид идэвхитэй хамтран ажиллах талаар  засгийн газрын түвшинд ойлголцож хамтарсан мэдэгдэлдээ ч дурдсан юм. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалаас ирсэн даруйдаа өнөөдөр шинэ нисэх буудлын барилгын ажлын явцтай танилцаж, асуудал хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока болон японы хөрөнгө оруулагч компани аж ахуй нэгжүүдийн төлөөллийг урьж оролцууллаа.

Ерөнхий сайд Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх оны долдугаар сард Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нээх хүсэл сонирхолтой байгаагаа Японы төлөөлөгчдөд илэрхийлээд, үүний тулд Монгол Улсын Засгийн газрын хариуцаж буй ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, шаардлагатай санхүү хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж дуусгах, концессийн гэрээнүүдийг тохирсон хугацааны дагуу хийхийн төлөө Засгийн газраас дэмжлэг үзүүлж  ажиллахаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цааш хэлэхдээ; Манай хоёр улсын хооронд яригддаг олон зүйл ажил хэрэг болж байгаад баярладаг. Манай Засгийн газрын хийж буй ажлаас нэн чухал нь энэ нисэх буудлыг ашиглалтад оруулах явдал юм. Ашиглалтад орвол жилд 3 сая зорчигч тээвэрлэдэг болно. Хүн зорчигч тээврийн төдийгүй ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно. Сая хийсэн айлчлалынхаа мөрөөр зориуд та бүгдийг энд урьсан юм. Айлчлалын хүрээнд хийгдсэн хэлэлцээрийг биелүүлэх нь хоёр талын үүрэг.  Менежментийн болон концессийн гэрээ хийх оролцогч талуудыг ч мөн энд урьж авчирсан байгаа. Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг шуурхайлж ирэх онд ашиглалтад оруулъя гэдэг дээр хоёр орны ерөнхий сайд нар тохирсон учраас энэ ажлыг хоёр талын асуудал хариуцсан хүмүүс сэтгэл гарган ажиллаарай гэж хүсч байна.

Хоёр талын менежментийн багийнхан уулзаж ярилцах хэрэгтэй. Зарим хүндрэлүүд байгаа гэсэн. Тухай нь манайх дотоодын нислэгийг энэхүү буудалд үйлдэх ёстой. Аливаа бизнест хамтын менежментээр ажиллана гэдэг нь оролцогч талууд бүгд ашигтай ажиллах алтан зарчмаа баримтах нь зүй. Манай Засгийн газар энэхүү нисэх буудлыг 51/49 хувиар менежментийн гэрээ байгуулж ажиллах талаар хэдийн шийдвэр гаргаж танилцуулсан. Иймд талууд харилцан бие биедээ итгэл үзүүлж нэгдүгээр сард багтаан гэрээгээ хийхийг даалгаж байна гэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн удирдагч нисэх буудлын барилгын ажлын явцын талаар товч мэдээлэл хийж, Засгийн газрын сайд нар зарим асуудал хариуцсан албан тушаалтнууд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Дэд бүтцийн болон санхүүжилт, зохион байгуулалтын зэрэг ойрын хугацаанд Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой долоон асуудал байгааг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар мэдээлсний дагуу асуудал хариуцсан албан тушаалтнууд хэрхэн шийдвэрлэх гарц байгаад хариу тайлбар өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас хариуцах улсын төсвийн санхүүжилт ирэх онд тасалдахгүй бөгөөд Улсын төсвийн тухайй хуульд бүрэн тусгасан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Зарим газрыг чөлөөлөх ажлыг Төв аймгийн ЗДТГ-аас хуулийн дагуу хийж буй бөгөөд тулгамдсан асуудлаар БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлсэн гэв.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих  төслийг 2006 оны 11 дүгээр сараас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр судалгааг эхлүүлж, 2008 онд төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж, 2009-2011 онд барилгын зураг төслийг боловсруулан баталгаажуулж, 2012 онд барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зарлан 2013 онд гүйцэтгэгчтэй гэрээлж, 2013-2017 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, 2018 онд чанарын баталгаажуулалт явагдаж  байна. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага удирдан хэрэгжүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани, зөвлөх үйлчилгээг “Азуса Сэккэй/ Ориентал Консалтантс Глобал” түншлэл тус тус үзүүлэн ажиллаж байна. Төслийн барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн 49,5 тэрбум иен, нэмэлт ажлын өртөг 5,9 тэрбум иен бөгөөд 23 барилга байгууламж, 9 тоног төхөөрөмж нийт 32 ажлыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс хүлээж авах ажил 98,9 хувьтай байгаа аж. Барилга байгууламжийг хүлээж авах явцад Улсын комисс  1278, ашиглалтын явцад 720 зөрчил тус тус илрүүлснийг засварлах ажил 90 орчим хувьд хүрчээ.

Монгол Улсын Засгийн газар захиалж Захиргааны барилга, Аэродромын засвар үйлчилгээний цэг, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний  нийт гурван барилгыг хариуцан гүйцэтгэгч компаниудаар бариулж буй бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай, Улсын комисс ажиллаж  байна.  Катерингийн барилга байгууламжийг концессийн гэрээгээр барихаар Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Нисэх буудал хүртэлх хурдны замын ажлын явц 86 хувьтай, ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Монгол, Японы Ерөнхий сайд нарын хийсэн хэлэлцээр ёсоор Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал ирэх оны долоодугаар сард ашиглалтад орвол Монгол Улс жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай 98 хувийн нисэх буудлын ашиглалттай, 54.000мкв талбайтай 6 хүзүүвч бүхий зорчигч үйлчилгээний төвтэй зургаан эгнээ бүхий хурдны замаар Улаанбаатар хотын төвтэй холбогдсон орчин үеийн олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ХҮРЭЛСҮХЭД (103.111.68.3)
    НААД ГОЛИЙТЛОО ТАРГАЛСАН БҮДҮҮН ГОЛИО ШИГ ТӨСТЭЙ АМЬТАН ЧИНЬ ЭНЭ ОНГОЦНЫ БУУДЛЫН 650 САЯ ДОЛЛАРЫГ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ХҮЗҮҮТЭЙ ГООЛИГ ЭЛБЭГДОРЖ НАРТАЙГАА ХУВААЖ ЦУЁЛААД ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАЛАЙЛГАЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМАА ЯРЬЖ БАЙНА УУ ХҮРЭЛСҮХ ЭЭ ЧИ ЧИ БАГАДНАА НААД ГОЛИОДОО АРДЧИЛСАН НАМЫН БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЧАМД ЯАЖ ИДСЭНЭЭ ЯРЬЖ БАЙГААГ ЧИ МЭДРЭВ ҮҮ
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    5 цаг 46 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    6 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    7 цаг 26 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    8 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    8 цаг 50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 53 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    9 цаг 40 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    11 цаг 9 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    11 цаг 40 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    12 цаг 9 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    12 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    12 цаг 21 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    12 цаг 24 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    12 цаг 35 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    12 цаг 51 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    13 цаг 25 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    13 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    13 цаг 59 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    14 цаг 3 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК