Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

12 сар хүртэлх хэмжээтэй тэнцэх тэтгэврийн зээлийг 12 хувийн хүүгээр авах боломжтой

2018-12-20
0
ЖИРГЭХ

Related image

Нийгмийн даатгалын ерөнхий газрын энэ онд хийсэн ажлын үр дүн болон бусад холбогдох мэдээллүүдийг хүргэж байна.

 

НДЕГ-ын БХСТ-ын дарга Ц.Ганцэцэг “Энэ оны 11 сарын байдлаар нийгмийн даатгалын 4 төрөлд 1.8 их наяд төгрөгийг оруулсан. Харин 1.7 их наядын нийгмийн даатгалын үйлчилгээнд зарцуулаад явж байна. Нийгмийн даатгалын үйлчилгээ авч байгаа хүний тоо /давхардсан тоогоор/ Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээтэй нийлээд 2017 оны жилийн эцэст 7.4 сая хүн авчээ. 2018 он гарсаар энэ тоо буурсан үзүүлэлт гарч байгаа. Учир нь Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнээс тусдаа болсонтой холбоотой. Нийт 625 орчим мянган хүн Нийгмийн даатгалын сангаас үйлчилгээ авсан гэсэн үзүүлэлт гарсан.

Нийгмийн даатгалаас олгож байгаа бүрэн тэтгэврийн сарын доод хэмжээ 280 мянган төгрөг бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр 243 мянган төгрөг байна. Улсын хэмжээнд 403 мянган хүн Нийгмийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэвэр авч байгаа. Үүнд цэргийн тэтгэвэр орж байгаа. Энэ хүмүүсийн тэтгэврийг нийтэд нь аваад үзэхээр дундаж тэтгэвэр 346 мянган төгрөг гарч байгаа. Нийт тэтгэвэр авагчийн 10 хувь нь 500 мянган төгрөгөөс дээш дүнтэй тэтгэвэр авдаг гэсэн судалгаа гарсан. Тэтгэврийн хэмжээ авч байгаа цалингаас шууд хамааралтай.

Мөн маш олон шинэчлэлүүд хэрэгжээд явж байгаа. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2030 он хүртэл баримтлах үндсэн чиглэлийг 2015 онд баталсан. Энэ хүрээнд шинэчлэлийн бодлогын асуудалд хэд хэдэн зүйл туссан байгаа. Тодруулбал, шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхтэй холбоотойгоор янз бүрийн сөрөг асуудал бий болж байна. Яагаад шимтгэлийн санг нэмэгдүүлж байна гэхээр тэтгэврийн сан орлого, зарлагаа нөхдөг байх хэрэгтэй, хүмүүсийн хүсэн хүлээдэг тэтгэврийн хэмжээнд болгох зэрэг олон агуулгатай байгаа.

Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд ээжид цалин олгохоос гадна хүүхдийг 3 нас хүртэл нь ээжийн нийгмийн даатгалын баталгааг хариуцах. Хэрэв ажил хийдэг бол ажил олгогч нь өгөх, сайн дурын даатгуулагч бол тэтгэмжийн даатгалын сангаас, огт ажилгүй бол улсын төсвөөс олгох гэх зэрэг хууль бол батлагдчихсан. Энэ нь 2020 оноос хэрэгжихээр шийдвэрлэгдсэн. Мөн малчдын тэтгэврийг таван жилээр наашлуулсан нь малчдын нийгмийн даатгалын хамрагдалт нэмэгдсэн.  

Тэтгэврийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн 8 хувиар нэмэгдүүлсэн. Харин тэтгэврийн зээлийг сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болгож, аль ч арилжааны банкнаас авах боломжтой болсон. Гэхдээ энэ нь 12 сар хүртэлх хэмжээний тэтгэврийн зээл авсан тохиолдолд үйлчлэх юм”.

НДЕГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Нийгмийн даатгалын багц хуулиудад 2017, 2018 онуудад хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг 2017 онд Монгол Улсын Их Хурлаас хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэсэн. 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь болгохыг хуульчлан баталсан. Шимтгэлийн хувь хэмжээг 2 функтээр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 129 орчим тэрбум төгрөг тэтгэврийн даатгалын санд нэмж орсон байна. Тэтгэврийн даатгалын хэмжээ нэмэгдэнэ гэдэг сангийн эрсдэлийн хэмжээ тэр хэмжээгээр багасна гэсэн үг юм. Мөн тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмэгдүүлнэ гэж заасныг өөрчлөлт оруулж, зөвхөн тэтгэврийн хэвийн нөхцөл буюу үндсэн нөхцөл дээр нь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ хүн бүрт 3 сар нэмэгдэхгүй. Хоёр сонголттой байхаар баталсан юм. Энэ нь 55, 60 настай тэтгэвэр тогтоолгох хүнд хамааралтай. Нийгмийн тухайн хуульд анхнаасаа эр, эм хамаарахгүй тэтгэврийн насны хэмжээ 60 нас гээд заачихсан. Харин эмэгтэй өөрөө хүсвэл 55 настайдаа тэтгэвэртээ гарч болно гэж байгаа. Гэнэт шийдвэр гаргаад 60 нас болгосон юм биш. 20 жил орчим ажиллаад тэтгэвэрт гардаг байсан бол үүнийг жил бүр 3 сараар нэмэгдүүлсэн. Тухайлбал,  2018 онд 20 жил 3 сар шимтгэл төлсөн бол өөрийн хүсэлтээр 55, 60 настайдаа тэтгэвэрт гарч болно. Дараагийн жил 20 жил 6 сар хүрчихвэл мөн гарч болно. Ингээд нэмэгдээд явна”.

НДЕГ-ын дэд дарга Г.Саран “2018 оныг Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хэрэгжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд апликейшн гаргасан байгаа. Үүгээр орон зайг үл харгалзан цахимаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хянах, лавлагаа авах, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох мэдээллийг бүрэн авах боломжтой болж байна.

Мөн тэтгэврийн даатгалын сан мөнгөгүй байна гэх олон асуудал яригдаж байна. Тэтгэврийн даатгалын санг нөхөн тооцох дээр 607 орчим мянган иргэн тооцуулсан. Үүнээс 37.9 тэрбум төгрөгийн хураамж авсан. Удаа дараагийн тэтгэврийн нэмэгдлүүдийн тодорхой эс үүсвэрүүд тавигдаагүй байсан учраас тэтгэврийн даатгалын сангаас зарцуулсан.

Нийгмийн даатгалд энэ оны байдлаар 886.2 мянган албан даатгуулагч байгаа. Сайн дурын даатгалд 187.3 мянган даатгуулагч хамрагдаж байна. Сүүлийн гурван жилд албан журмаар даатгуулагчийн тоо 53 мянгаар өссөн, сайн дурын даатгуулагч 1600 хүнээр өссөн. Яагаад гэхээр 2019 оноос тодорхой хэмжээний нөхөн төлөлтийн асуудал яригдсан. Малчдын нөхөн төлөлт, хувиараа бизнес эрхлэгчдийн нөхөн төлөх хугацаа нэмэгдэх юм байна гэх арга хэмжээ болох юм байна гэдэг яриа иргэдийн дунд гарсан учраас сайн дурын хамрагдалтад нөлөөлсөн тал бол бий.

Түүнчлэн нэг хүний гараар тэтгэвэр тогтоодог байсан бол шат дараалсан системийг бий болгосон. Ингэснээр цаг хугацаа хэмнэгдээд зогсохгүй, хариуцлага бий болно гэсэн үг. Мөн иргэдийн хүсэлтээр нийгмийн даатгал үдийн цайгүй үйлчилдэг болсон” зэрэг олон ажил хийгдсэн гэв.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Dashdavaa (203.91.115.54)
    UNDerunelgeegeer sain duriindaatgal tulj buihumuusiin otlogiin ehuusveriig togtookj huvi hunii orlogiin alban tatvar tootsohasuudliig huulichlah heregtei de
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    5 цаг 37 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    6 цаг 20 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    7 цаг 17 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    8 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    8 цаг 42 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 44 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    9 цаг 32 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    11 цаг 0 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    11 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    12 цаг 0 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    12 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    12 цаг 13 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    12 цаг 15 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    12 цаг 26 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    12 цаг 42 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    13 цаг 17 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    13 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    13 цаг 50 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    13 цаг 55 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК