Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамж орчимд хөрсний усны халиа үүсч мөстөн, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүссэн нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат газар дээр нь танилцаж халиа мөстлөгийг арилгах яаралтай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Үүссэн нөхцөл байдлын голомтод хүнд даацын 4 машин механизм, 31 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж, гудамж, зам талбай, 3 айл өрхийн хашаан доторх хөлдсөн мөсийг ховхлон цэвэрлэж, далан сувагт зөөж тээвэрлэн асгах, шинээр суваг шуудуу татах зэрэг ажлыг 12 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Л.Сайнаа