УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Засгийн газар 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх товтой байгаа.
Гэвч тус байнгын хорооны ирц бүрдээгүй байна. Энэ шалтгаанаар Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дөрөв дэх удаагаа хойшлоод байгаа билээ.
Р.Хишигжаргал