Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүх байгууллага авлигад идэгдсэн салбараар тодорчээ

2018-12-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын хамгийн гол гэсэн институциуд авлигын идээ бээрээр буглажээ. Бүр гүн гүнзгий шүү. Тодруулбал, 2018 оны авлига хамгийн их тархсан институцээр шүүхийн байгууллага тодорсон байна. Уг нь үнэн, худлыг дэнслэх эрхийг хуулийн хүрээнд олгохдоо чамлахааргүй цалин пүнлүү олгож буй. Хуулийн хүрээнд эдэлдэг эрх дархаараа ч, бусад төрийн албан хаагчдаас илүү цалин, хангамжийг эдэлдэг нь яах аргагүй үнэний нэг. Чухамдаа бол дээр хэлсэн үнэн, худлын дэнсийг дэнслүүлэх эрхийг зөв шударга, ёс зүйтэй, цэгц шулуун, хариуцлагтай шүүгчид атгуулах гэж тэр шүү дээ. Гэвч тэднийг шударга байлгах гээд цалин, тэтгэмжийг нь мянга нэмээд ч нэмэргүй бололтой. Яг үнэндээ яллах дүгнэлт уншиж, алх цохидог эрхэм шүүгчид маань өөрсдөө авлигыг цэцэглүүлэхэд тэргүүлэх хувь нэмэр оруулж явааг нь баримтаар бүр цаашлаад цөөнгүй нотлох баримтаар баталгаажуулсан болохыг АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр танилцуулдаг хэвлэлийн хурлаар мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, АТГ-аас хийсэн “Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар авлигад идэгдсэн салбараар шүүхийн салбар тодорчээ.

Өнөөдөр төрийн гацаа үүсээд сар гаруй хоногийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд төрийн түшээд бие биеийнхээ олон баримтуудыг дэлгэлгэлцэн, хэн нь илүү мэдээлэлтэй болохоо шалгацгааж байна. Бараг төрийн мөнгөнд гар дүрээгүй түшээ олдохгүй нь гэсэн эргэлзээ үүсгээд байгаа юм. Идсэн уусан, луйвардсан, хулгайлсан зэрэг олон баримтыг бие бие рүүгээ шидэж байхад хууль хүчнийхэн нүдэн балай, чихэн дүлий суугаад нь иргэд гайхаж, толгой сэгсэрдэг байв. Эрх мэдэл, мөнгө бүх зүйлийн тэргүүнд гарсан “ялзарсан” нийгэм ч гэж иргэд зүхэж байлаа. Тэгвэл учир ийн тайлагдлаа. Юу гэхээр шүүхээс гэм буруутайг нь тогтоовол гэмт хэрэгтэн болдог. Шүүхээс тогтоогдоогүй л бол гэмт хэрэгтэн, буруутан биш гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанд холбогдох хэрэг яагаад шийдэгдэхгүй уддаг болдогын шалтгаан нь шүүгчид авлигад идэгдсэн юм байна. Авлига авсан шүүгчид үнэний талд зогсч, үнэн худлыг дэнсэлж чадахгүй юм байна гэдгийг бэлхнээ баталчихлаа. Тодруулбал 2018 онд хийсэн дээрх судалгаанд нийтдээ 9411 иргэн, албан хаагчийг хамруулсан байна. Тэгвэл хоёрхон жилийн өмнө буюу 2016 онд хийсэн судалгаагаар авлигын үзүүлэлтээрээ гуравдугаарт жагсч байсан бол 2018 онд тэргүүлэх хэмжээнд тултлаа авлигад идэгджээ. Ажил, амжилтаараа тэргүүлсэн бол яаахав гээд, алгаа ташиж баяр хүргэхсэн. Тиймээс шүүх байгууллагын идээ бээрийг шахах цаг нь ирж. Тэгж байж л төрийн өндөр албан хаагчидтай хуулийн дагуу арга хэмжээ авах үндэс суурь бэхжих юм гэдгийг энэ удаагийн нийтлэлээрээ дайя.

Дашрамд дурдахад, 2016 оны авлигын индекс судалгаагаар боловсролын байгууллага жагсаалтын есдүгээрт бичигдэж байсан бол 2018 оны судалгаагаар тавдугаар байрт жагсчээ. Тэгвэл энэ оны байдлаар газрын алба авлигын үзүүлэлтээрээ хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар гуравдугаарт, яам, агентлагын газрууд дөрөвдүгээрт орж авлига их тархсан институц гэж нэрлэгдсэн байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Ц (202.9.43.177)
    Энэ авилгачин балайнуудын цалинг анхны хэвэнд нь оруулаа.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.42.211)
    Шалгах хэрэгтэй..хуулиа чангалаад хариуцлагаа тооцоочээээээээ...Тѳрийн албадынхан арай дэндүү юмааааа....
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Гэсэр Базардаа (66.181.161.82)
    Хууль бусаар хѳрѳнгжсѳн нь ард түмний нүдэн дээр ил байдаг Яагаад шалгахгүй байна.Авилгаар тэргүүлсэн гээд орхих уу!!!!!!Одоо байгаа бүх шүүгчийг ажилаас хал гудамжинд гарга тэд хулгайн мѳнгѳѳр амьдараад болоод байх шүү дээ!!!!!!
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Irgen (202.126.89.1)
    arhichin avilgachidiin tsaling has yu hiisen gej niigmiin shavhruu nard undur tsalin ugdugii
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    Угаасаа л шүүгчид хийсэн ажил нь дандаа мөнгөний талд байдаг. Арчаагүй хөгийн байдаг ш дээ.
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.9.42.3)
    Монголыг газар шороо хүнийг хувь заяатай нь зарж идэгсэдэд гишгэх газар олдохгүй болно.
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шулам (64.119.21.21)
    Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор мажигсүрэн гэж авилгач шуналтай авгайг шалгаарай
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шулам (64.119.21.21)
    Прокурорууд хэрэг наймаалцаж авилга авдаг аймшигтай хүмүүс байна
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Zocon (202.126.89.20)
    iim balai yumnuudiin tsaling hasaachee. Yamar ch tentsver baihgui umhii hujaa mi enhbold elbegdorj 2-n tsaiz hudulmuriig zuv uneldeg bolmoor bnaa yuch hiihgui shahuu tegeed bugd tuslahtai busad salbartai tsalingiine ijil bolgoo
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.20.166)
    Ерөнхий Сайд энэ нэг шүүгч гэсэн даварсан хэдэн эр эм нөхдийн учрыг олно байгаа... Угтаа хамгийн түрүүнд эд нарыг огцруулж байж Манан г устгаж нухчин дармаар санагдах юм...ҮХЦ ч тэр энэ хэдэн даам гарсан шүүгч нар ч тэр үнэндээ Манан гийн үүр уурхай нь шүү дээ... Эхлээд эдэнтэй тэмцэж нураамаар...
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин нэрээ хүртэл бичиж чадахгүй хорвоо болж (202.131.248.250)
    их д оройтож мэдэж бнадаа системээр нь шинэчлэл хийхгүй бол нэмэргүй болсон шүү
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.22.137)
    Цалинг нь хас, өндөр цалинтай гээд ямар шудрага шүүх биш. Бас нотариатчид гэж бөөн авилгын үүр уурхай байна, ямар ч хариуцлага хүлээдэггүй.
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.20.105)
    Шүүгчид гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй бөгөөд хамгийн өндөр цалинтай авилгачид юм.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • амар (95.5.250.59)
    булганы шүүх тодорхой ойлгомжтой хэргийг нөгөө талд нь шийддэг шүү
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • иргэн (112.72.12.3)
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж гэдэг хүн Монголын ард түмэн Шүүх шүүгчийн ажлыг дүгнэж цэгнэж чадахгүй оюуны бяд нь хүрэхгүй, Амеркийн нэгдсэн улс, Герман, Турк гэх мэт дэлхийн тэргүүлэгч гүрний шүүхийхэн ирээд Монголын Шүүх Шүүгч нарыг Сүпер болж байгааг магтан гайхаж байгаад явлаа гээд Согтуугаар хүн дайрч алахдаа мэдүүлэгээ өгч байсан үеийх шигээ дэмий солиороод байсан хардаа бодит байдал дээр Мундаг шүүх засаглалын үнэн бодит төрх ийм л байна.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (2.205.35.68)
    Уг үнэлгээ албан ёсных юм чинь шүүхийн хананд өлгөөстэй байх нь зүйтэй
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Ganza (122.148.218.81)
    Tsaling ni nemeed ch turiin jinhene alban haagchdiin shunaliig togtoon barih arga ugui bolson ni turiin albiig uls turjuulsen Elbegdorjtoi l holbogdono doo
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    шүүхийхний авлигын хэрэг олон жил болж байгаа ш дээ ганц энэ удаа биш авлига бол шүүхийхэнд хамгийн их байдаг яг үнэн гаргажээ мөн проекурор байна
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Юра (59.153.114.102)
    Шударга унэний дэнс бурханы шуухийг хуснэ.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (64.119.27.75)
    Shuugch nariig bugdiig ni soli !
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.35)
    Цалинг нь нэмсэн биш авилга авдаг нь улам ихэссэн байна. Буцаагаад цалинг нь хасч бусад төрийн албан хаагчдын цалинтай адил болго.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • Яг үнэн. Цалинг нь хасъя!!!
      2018 оны 12 сарын 26
  • Иргэн (112.72.11.115)
    шүүх ..үнэн гутамшиг+АТГ ...Баасан гуайн шүүмжлээд яриад бгаа нь үнэний ортой бх шүү.Хэзээ Монгол улсад шударга нийгэм тогтож сэтгэл дүүрэн амьдрах бол
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • авлига муусайн юмнууд шүүгч хийж байна гэхээр гомдоод бахын (66.181.176.225)
    арай чдээ
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.179.108)
    Өндөр цалинтай хахуульчдыг төр засаг өөрсдийгөө хамгаалуулах гэж бэлдэж байдаг
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.186.40)
    Tseberlegeegee Shuuhees ehel! Yamar hariutslaga tootsoh n sonin l bn
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.65)
    Олны үг ортой гэдэг дээ. Одоо тэгээд ямар нийгэм байгуулж бгаа вэ.
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    худал аа байх аа. хэдэн шүүгч, туслах ажилтан авлигын хэргээр шалгуулсан юм 2018 онд хэдэн шүүгч, шүүхийн ажилтан / шүүхийн ерөнхий зөвлөл болон тамгын хэлтэс/ -ийн авлигын хэргээр ял авсан юм.
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    13 цаг 8 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    13 цаг 10 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    13 цаг 35 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    14 цаг 48 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    14 цаг 49 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    14 цаг 58 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    15 цаг 9 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    15 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    15 цаг 26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    16 цаг 10 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    16 цаг 26 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    17 цаг 6 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    17 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    17 цаг 58 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    18 цаг 27 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    18 цаг 28 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 34 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    18 цаг 35 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК