Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон “Талст худалдааны төв” хамтарч утааны эсрэг “10000 маск” аяныг эхлүүллээ. Тодруулбал, “Талст худалдааны төв”-өөр үйлчлүүлсэн иргэдийн жил гаруйн хугацаанд хандивласан таван сая орчим төгрөгөөр дээрх маскийг худалдаж авчээ. Тус аяны хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос салбар байгууллагынхаа туслалцаатайгаар утаанд хамгийн ихээр өртдөг гэр хороололын хүүхэд багачууд, замын цагдаа, хот тохижилтын ажилчдад маскийг тараах юм байна. Дээрх маск нь АНУ-д цэргийн зориулалтаар ашигладаг бөгөөд агаарын хамгийн жижиг бактерийг ч шүүж чадахуйц сайн чанарынх гэдгийг тус арга хэмжээг зохион байгуулагчид онцолсон юм.
Л.Сайнаа