Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, талархал гардууллаа. Тодруулбал, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслол, тоглолтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр 94 уртын дууч, зургаан морин хуурчид Төрийн хүндэтгэлийн уртын дуунуудыг толилууллаа.
Мөн Төрийн хүндэтгэлийн гэх уртын дуунуудыг эмхэтгэн “Монгол төрийн айзам уртын дуу” номыг хэвлүүлжээ. Ингэснээр цаашид тус номд бичигдсэн нот, үгийн дагуу Монгол төрийн айзам уртын дууг дуулах аж.
Б.Лхам