Багануур дүүргийн III хороонд оршин суудаг 37 настай эрэгтэй О нь 75 настай төрсөн эцгээ зодож хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ.
Хэргийн дуудлага энэ сарын 26-нд буюу өчигдөр 13:34 цагт ирсэн бөгөөд хэргийн газарт үзлэг хийхэд төрсөн хүү нь эцгийгээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож хөнөөсөн болох нь нотлох баримтаар тогтоогджээ. Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “Стандарт” архины шил, 45 см урттай гурилын мод, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтад хавсаргажээ.