БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа Монголын Гимнастикийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Гимнастикийн холбооноос 2018 онд хийсэн болон хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Азийн цомын аварга шалгаруулах аэробик, уран сайхны гимнастикийн тэмцээн, спортын гимнастикийн олон улсын тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж, гимнастикийн хэрэглэл тоног төхөөрөмжөө шинэчилсэн тухай, 2019 онд хийх ажлын талаар ярилцсан байна.
Б.Лхам