АТГ-аас 2019 оны эхний хагас жилд “Шударга байдлын үнэлгээ”-нд хамрагддаггүй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс 15 байгууллагыг үйл ажиллагааны чиглэл, онцлогоос нь хамааран түүвэрлэн авлигын эрсдэлийг үнэлэх юм байна.
Тодруулбал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, “Өргөө” амаржих газар, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, МУБИС, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл, “МИАТ”, “Монгол шуудан” ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК зэрэг байгууллагыг шалгахар болжээ. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэх чухал ач холбогдолтой аж.