Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гарган, салбар салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст төрийн дээд одонг гардууллаа. Тэдний нэг болох Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Бөхийн Бааст Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаалгалаа.
Б.Бааст нь 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг 1964 онд төгсөн. Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн бөгөөд МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд бүхий л насаа зориулсан нэгэн билээ.
Тэрбээр "Гурван ишиг", "Хөөрхөн Баадий", "Бушуу туулай" өгүүллэг, “Алтайн цэцэг" "Хунгийн дууль", "Хөвчийн бор" тууж зэрэг олон арван бүтээл туурвиснаас гадна "Мандухай сэцэн хатан" жүжгийн зохиолыг тус тус бичсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (14)