Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаяр Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулан “Мансууруулах бодис түүний хор нөлөө” сэдвээр мэдээлэл өгч, хамтран ярилцсан байна. Ингэснээр хүүхэд мансуурах бодисоос хэрхэн урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийн талаар мэдээлэлтэй болж буй юм.
Сургалтанд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын хэсэг, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн болон Эрдмийн-Оргил, Голомт цогцолбор, 119 дүгээр дунд сургуулийн ахлах бүлгийн 360 гаруй сурагчид оролцжээ.