Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд замын цагдаагийн 352 алба хаагч, ХСИС-ын 200 сонсогч нийт 552 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэхээр болжээ.
Түүнчлэн шинэ оны нарыг харахаар иргэд нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулахаар алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах юм байна.
Мөн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр буюу даваа гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх бөгөөд 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин нэгдүгээр сарын 1-ний өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нэгдүгээр сарын 2-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхлэхээр зохицуулжээ.
Б.Лхам