МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад нэр дэвшигч болон нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн бол түүнийг хотын даргад томилох эсэхийг НИТХ-аар хэлэлцэх юм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажилладаг Г.Элбэгсайханыг томилуулах санал дэмжлэг авчээ.
Сэтгэгдэл (2)