11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 107 жилийн баярыг тохиолдуулан Төрийн шагнал гардуулна.
12.00 цагт Соёлын төв өргөөнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 107 жилийн баярт зориулсан "1911 ТУСГААР ТОГТНОЛ, ӨВ СОЁЛ" сэдэвт баярын лекц айлдвар болно. Уг арга хэмжээнд Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д. Чойжамц, ШУА-ын олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, профессор О.Батсайхан, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичиг Н. Амгалан нар 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын утга учир, үнэ цэнэ, өнөөгийн бидэнд үлдээсэн их өв соёлын тухай айлдвар хүргэнэ.
14.00 цагаас Буянт ухаа спорт цогцолборт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 107 жилийн баярт зориулсан, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх 128 бөхийн барилдаан болно.