Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албанд нийт 1421 дуудлага бүртгэгджээ. Үүний 1120 нь зам тээврийн ослын дуудлага байна. Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 30 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.
Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.
Б.Лхам