НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын томилгоог хэлэлцсэн юм. Хурлаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөлөгч Р.Дагва болон хотын орлогч дарга Б.Мөнхбаатар нарыг Нийслэлийн Засаг даргад дэвшсэн юм.
Тэгвэл тэргүүлэгчдийн хурал болоод Удирдах Зөвлөлийэ хурлаар С.Амарсайханыг дэмжээд буй. Өчигдрийн НИТХ-аар уг асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх байсан ч чадалгүй хуралдааны цаг дуссан юм. Ингээд ирэх даваа гарагт буюу 31-нд Нийслэлийн Засаг даргын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэхээр болоод байна.
Р.Хишигээ