Сүлэнхээрийн отрядад ажилладаг Ч.Урансувд гэдэг жирэмсэн эмэгтэй доргилтын улмаас хүндрэл өгч их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирчээ. Энэ үед ангийн захирагч П.Батбилэг хоёр хүүхдийн ээж Ч.Урансувд болон ургийн амийг аврахын тулд Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнгээс тусламж хүссэн байна.
Уг хүсэлтийг хошууч генерал Ц.Сэргэлэн хүлээн авч Ч.Уранчимэгийг хоёр цагийн дотор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн байна. Бие давхар ээж эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө их хэмжээний цус алдсан учир цусны бүлэг таарсан алба хаагчид цусаа өгч, аиь насыг нь аврахад тусалцгаажээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)