Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2019 оны ерөнхий зурхай

2018-12-31
0
ЖИРГЭХ

Айлчлан ирж байгаа 2019 онд ордуудын ерөнхий зурхайн зурлага ямар байх талаар танилцуулж байна.

Хонь

Төлөв: Өөрийгөө харуулах, амжилтаа бататгах жил. Шинэ ондоо хийх зүйлээ төлөвлөхийн өмнө улирч одсон 2018 онд өөрийн хийсэн бүтээснээс эхлээд амжуулж чадаагүй зүйлсээ дүгнээрэй. Ингэвэл шинэ онд хүрэх зорилгоо тодорхойлоход чинь, амжилтанд тань хэн, юу илүү нөлөөлөх бол гэсэн асуултууддаа төгс хариулт авч чадна. Хонины ордыг ивээгч Буд гарагийн нөлөө ажил, бизнест тань эергээр нөлөөлнө. Гэхдээ хууль зөрчсөн үйлдэл хийх нь оны эцэст сөхөгдөж том гарз учруулж магадгүй гэсэн оддын зөвлөгөөг санаж яваарай. Шинэ онд аз од, амжилт бүтээл, алба тушаал ахих, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж шил шилээ даран гарч ирэх болно.

Хайр: Зарим үед хэлээ хазаад өнгөрөх нь гэр бүлээ, хайртай хүнээ алдахаас авардаг юм шүү. Хайртай, дотнын хүмүүстээ тавих анхаарал халамжаа сулруулахаас сэрэмжил. Ганц бие Хонины ордныхон үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрөөх нэгнээ олох болно. Гэр бүл зохиохыг яарахгүй байгаа ч хайрлах нэгнээ олсон бол харилцаагаа хадгалж үлдэх тал дээр анхаарч романтик байдлаа битгий алдаарай.

Эрүүл мэнд: Дархлаагаа сайн дэмжээрэй. Эс бөгөөс аливаа өвчний халдвар амархан авч, харшил хүндрэх бололтой. Амьдралын буруу хэв маяг,  цагаа зохицуулж чаддаггүй байдал, хэт их ачаалал эрүүл мэндэд чинь нэрмээс болж магадгүй. Эрүүл биед саруул ухаан гэсэн үг байдгийг санаж яваарай.

Мөнгө: 2018 онтой харьцуулахад санхүү илт сайжирна. Жилийн дундуур их хэмжээний орлого олох боломж гарч ирнэ. Эрсдлээс айлгүй бүхнээ дайчлан ажиллавал мөнгөний ертөнц үүдээ нээж байна.

Үхэр

Төлөв: Ирж буй он Үхрийнхэнд аз, амжилт амлаж байна. Эрч хүчээ зөв хуваарилж зорьсон зорилго бүрээ биелүүлээрэй. Учир нь 2019 он Үхрийн ордныхны жил байх болно. Хамгийн гол нь жижиг зүйлст сатааралгүй том зорилтоо хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчил гэж одод шивнэж байна.

Хайр: Сэтгэл хөдлөл оюун ухаанаас давж гарах бололтой гэж одод анхааруулж байна. Бүтэлгүй хайрын түүхээ мартаад бүхнийг цоо шинээр эхлүүлэхэд бэлдээрэй. Сэтгэлээ нээж ярилцах нь өөрийгөө ойлгож авахаас нэг арга гэдэг. Тиймээс итгэлт хүндээ хайрынхаа харилцаанд тулгарч буй асуудлуудаа хуваалцаж байхыг зөвлөе. Сэтгэл хөдлөл маш хүчтэй байх бөгөөд үүнийгээ хянаж сурахгүй бол хайрын харилцаагаа сүйтгэж магадгүй гэдгийг анхааруулах байна.

Эрүүл мэнд: Өмнө дурдсанчлан хайр дурлалын асуудлаас болж сэтгэл хөдлөлдөө хэт автахгүйг хичээ. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй бол сэтгэлзүйн гүнзгий хямралд өртөж болзошгүй. Харин бие махбодийн хувьд элдэв асуудалгүй, эрүүл чийрэг, цовоо сэргэлэн байх нь. Иог, бясалгалаар хичээллэж оюун ухаанаа тайвшруулж, бие махбодио сэргээж авахад илүүдэхгүй.

Мөнгө: Ирэх жил Үрүүд мөнгө санхүүгийн тал дээр амжилттай байхыг одод зөгнөжээ. Овсгоотой зан, бүтээлч байхад санхүүдээ санаа зоволгүй бүтэн жил байж чадахаар байна. Үрэлгэн зангаа хямгадаж, олсон ашгаасаа хуримтлал үүсгэн ирээдүйдээ хөрөнгө оруулаарай. Аялал зугаалгаар явах, эртнээс төлөвлөсөн сургалтандаа суухад олж буй ашгийнхаа нэг хэсгийг зарцуулж ч болно шүү дээ.

Ихэр

Төлөв: Нэгэнт тогтсон гэж бодож буй хэв маяг, хуучинсаг үзэл бодлоо өөрчилж чадвал 2019 он ихрүүдийн гарт байх болно. Баяр хөөр дагуулсан олон үйл явдал дунд шинэ оныг өнгөрүүлэх бололтой. Гурав, долоо, арваннэгдүгээр сард амьдралыг чинь бүхэлд нь өөрчилж чадах үйл явдал тохионо.

Хайр: Ажилдаа хэт улайрч бүх цагаа зориулснаас үүдэн гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүснэ. Аливаа зүйлийн тэнцвэрийг олохын чухлыг шинэ онд ой тойндоо шингэтэл ойлгох бололтой. Санамсаргүй байдлаар хайртыгаа хуурах, араар нь тавих нөхцөл үүсч магадгүйг одод анхааруулж байна. Ганц бие Ихрийнхэн таалагдсан нэгэнтэйгээ хурдан дотносохыг яарах хэрэггүй. Учир нь хүн бүр гадна төрх шигээ “дотор”-той байдаггүйг санаарай.

Эрүүл мэнд: Хорт зуршлаасаа болж эмнэлгээс салахгүй байх бололтой. Өөрийгөө өмөөрч өөгшүүлэлгүйгээр хорт зуршлаасаа салж, хатуу дэглэм баримтлах цаг ирснийг шинэ онд ойлгож авна. Эрүүл мэнд эрхэм баян гэдгийг санаж яваарай.

Мөнгө: Санхүүгийн байдал хэвийн. Ажлын амжилт мөнгөний хэмжээнд тань шууд нөлөөлөхгүй л болов уу. Гэхдээ ажил дээрх амжилт оны сүүл гэхэд өндөр цалинтай шинэ албан тушаалын санал, өндөр цалинтай хамт бэлэг болон ирж магадгүй. Байгаадаа сэтгэл хангалуун байж, олсноо зөв зарцуулах нь амар тайван амьдралын үндэс юм шүү.

Мэлхий

Төлөв: Ирэх онд дэмий зүйлд эрч хүч, сэтгэл зүрхээ үрж дуусах бололтой гэдгийг оддын байрлал харуулж байна. Хүний бие, оюун санааны эрч хүчинд ч гэсэн хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс чухал зүйлсэд л үүнийгээ зориул. Амжилт гэдэг бүгдэд оролцдог нэгэнд биш чухал зүйлдээ анхаарч ажилласан хүнд л хамаатай гэдгийг санаарай.

Хайр: Ганц бие мэлхийнүүд заяаны ханьтайгаа учирна. Зүрх сэтгэл чинь хэн нь вэ гэдгийг ялгаж өгнө. Харин гэрлэсэн Ихрийнхэн хүүхэдтэй холбоотой асуудлаас бол муудалцаж магадгүй. Гэрлэлтийн үнэ цэнэ нь нэг зүгт харж чадах тэр чадвар гэдгийг, үр хүүхэд амьдралын гэрэл гэгээ, хамгийн үнэтэй бэлэг болохыг бүү мартаарай.

Эрүүл мэнд: Өөрийнхөө эрүүл мэндийг та өөрөө л хамгаалж чадна. Тиймээс идэж буй хоол хүнс, стресс, сэтгэл гутралдаа анхаарлаа хандуулж эрүүл зүйд тэмүүлээрэй. Хэтэрхий их сэтгэл хөдлөл, ялангуяа сэтгэл гутрал хоол боловсруулах эрхтэн тогтолцоог тань хямраах бололтой. Эрүүл мэнддээ шинэ оныг хүлээлгүй яг өнөөдрөөс анхаараарай.

Мөнгө: Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанд орооцолдож магадгүй. Их мөнгөн дүнтэй худалдан авалт эрсдэл дагуулна. Тиймээс өндөр дүнтэй худалдан авалт хийх бол 7 хэмжиж 1 огтлохыг хичээгээрэй. Орлого өмнөх оноос үл ялиг нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн байдал сүрхий өөрчлөгдөхгүй.

Арслан

Төлөв: Бүхний тэргүүнд өөрийгөө тавина. Үүнийхээ үр дүнд бусдыгаа манлайлан, ажил мэргэжилдээ гялалзаж, ур чадвараараа ялгарч чадна. Энэ байдал зөвхөн мэргэжилдээ дуртай, хайртай Арслангуудад л хамаатай. Хэрэв та цалингийн төлөө дургүй ажлаа хийдэг Арслан бол ажлаа сольж байж амжилтанд хүрнэ. Шинэ он таны хүсэл зорилгыг дэмжих олон боломжуудаар бэлэг барина. Эрсдлээ тооцоолоод боломжийг ашигла. Энэ он зөвхөн зоригтой, тэмүүлэлтэй Арслангуудад л амжилт авчирна. Эрсдэл гаргаж чаддаггүй хүн оргилуун дарс буудуулдаггүй гэдэг.

Хайр: Өөрийнхөө юуг ч нуулгүй илэн далангүйгээр хажууд нь байж чадах нэгэнтэй танилцана. Хэрэв та ганц бие бол тэр таны заяаны хань, харин гэр бүлтэй арслан бол үүрдийн үнэнч, дотно найзаа олжээ гэсэн үг. Хайр гэдэг зөвхөн дурлалын тухайд яригддаг зүйл биш гэдгийг ойлгуулах нь 2019 оны нэг бэлэг байх болно.

Эрүүл мэнд: Хавартай зэрэгцэн багахан тавгүйрхэнэ. Тиймээс жижиг гэлтгүй зовиураа эмчид үзүүлж шинжилгээ хийлгээрэй. Аливаа өвчлөлийн эдгэх магадлал хэр эрт оношлуулснаас шууд хамаардаг юм шүү. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг.

Мөнгө: Санхүүгийн эрсдэл өндөртэй жил байх болно гэж одод анхааруулж байна. Тиймээс хөрөнгө оруулалт, худалдан авалт, бусдад зээлдүүлэхээс өмнө үүсч болзошгүй эрсдлийг заавал тооцож үзээрэй.

Охин

Төлөв: Товчхондоо бол өөрчлөлтийн жил. Алхам бүрээ хянаж, шийдвэр гаргаарай. Энэ жил таны хийсэн алхам бүр амьдралыг чинь уруудах, өгсөхийн дэнсэнд тавих болно. Айх хэрэггүй, Охиныхон 2019 онд ухаалаг, хянуур зангаа ашиглан эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгтээ итгээрэй.

Хайр: Ганц бие Охиныхон зун гэхэд хуримын урилга тараах бололтой. Гэр бүлтэй охиныхон дотроо хадгалж ирсэн гомдлоо гаргана. Энэ нь гэр бүлд тань үүсээд байсан үл ойлголцлыг өөрчлөн эвлэрүүлэх, бүхнийг ахин эхлүүлэх эхлэл болно. Заримдаа гуниг, гомдлоо сэтгэлээсээ чөлөөлөх нь эерэг үр дүн авчирдаг гэдэг.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал дунд зэрэг. Байнга хэрэглэдэг эм, тариагаа ойрхон байлга. Бусдын халамжаас бүү татгалз. Дотно хүмүүсээрээ хайрлуулан халамжлуулах нь эрүүл мэнд, сэтгэл санаа, тэр ч бүү хэл ажлын амжилтанд ч сайнаар нөлөөлдөг юм шүү.

Мөнгө: Энэ онд гаргасан эрсдэл дагуулсан шийдвэрийн чинь гор ирэх жил ч арилахгүй нь бололтой. Санхүүгийн хямрал, мөнгөгүйдэх асуудал зун хүртэл үргэлжилнэ. Тиймээс үрэлгэн, мөнгийг үнэлдэггүй зангаа татахад нөлөөлсөн уг хямралыг сургамж болгон хүлээж аваарай.

Жинлүүр

Төлөв: 2019 он бол гэр бүл, хайр дурлалын жил байх бололтой. Таниас гарсан халамж, хайр, дотно хүмүүстээ тавих анхаарал шинэ онд усны ундарга мэт арвин байх нь. Үүнийхээ хариуд стресс бухимдлаасаа салж, амар амгаланд шилжиж, ажлын эрч хүчээ нөхөж авна. Ажил хэргийн бүтэйлгүйтлийг ч мартуулж чадах хүч хайртай хүмүүст чинь бий гэдгийг мэдэж авах нь 2019 онд Жинлүүрийнхэнд өгөх оддын бэлэг бололтой. Бэлэг бүр содон, сайхан зүйлсийг авчирдаг гэдгийг бүү мартаарай.

Хайр: Ганц бие Жинлүүрүүд удаан хугацааны харилцааныхаа эхлэлийг тавих нэгэнтэй намрын шаргал өдрүүдэд танилцана. Гэхдээ гэр бүл зохиох, хүүхэдтэй болох зэрэг асуудлыг түр хойш нь тавиарай. Учир нь энэ онд ажил үйлс бүтэмж муутай байх, ажлаа солих зэрэг тааварлашгүй зүйлс тохиолдох магадлал өндөр байгаа учир шинэ бүхэн зэрэгцэх нь бүгд нурах эрсдлийг нэмэгдүүлнэ.

Эрүүл мэнд: Шоу цэнгээн ихэдвэл эмнэлэгт хэвтэх хүртэл хэмжээнд эрүүл мэнд дордох болно. Бөөр, элэг зовиурлах бололтой. Амралт, ажлаа зохицуулаарай.

Мөнгө: Санхүү тогтворгүй байна. Мөнгө олох гэж арга заль хэрэглэх, шударга бус зүйл хийж хэрэггүй. Гэнэт орж ирсэн их мөнгө гарын салаагаар урсаж алга болно, харамсалтай нь үүнийг өөрчилж чадахгүй. 2019 он тэр чигтээ санхүүгийн тогтворгүй байдал дунд өнгөрнө.

Хилэнц

Төлөв: Хилэнцийнхнийг 2019 онд олон шалгуур давах болох нь. Шинэ сорилтуудтай тулгарч байж мөрөөдөл, зорилгоо биелүүлнэ. Алдвал туршлага сууж, оновол амжилт гаргах тийм л жил таныг хүлээж байна. Завгүй хөдөлмөрлөхийн зэрэгцээ гэртээ хүлээж суугаа дотны хүмүүстээ ч анхаарлаа хандуулахаа мартаж болохгүй.

Хайр: Хайр гэдэг хүслээр болдоггүй гэдгийг харуулна. Араар тавилт, үйл ойлголцол, салалт гээд хайрын олон асуудлууд ар араасаа урсана гэдгийг оддын байрлал анхааруулж байна. Ганц бие Хилэнц хайр дурлалд яарах хэрэггүй. Гэр бүлтэй Хилэнцийнхэн биеэ барьж чадалгүй хайртай хүмүүсээ гомдоох үг, үйлдэл гаргаж магадгүй. Ажил, бизнесийн асуудлаа босгоныхоо гадна үлдээж сураарай.

Эрүүл мэнд: Амралт, амралт, бас дахин амралт. Ирж буй онд танд дутагдах, эрүүл мэндэд тань хэрэгтэй ганц зүйл нь сэтгэл сана, бие махбодийн амралт байх болно. Завгүй өдрүүдийн дараа өөртөө ядаж 1 цагийн амралт, тайвшрал өгөх газар очоорой. Спа, массаж, иог, бясалгалаас тухайн өдрийнхөө байдалд тохирох амралтыг сонгож амраарай.

Мөнгө: Санхүүгийн асуудал гайхамшигт амжилттай байх болно. Хэд хэдэн төсөл хэрэгжүүлснээр мөнгөний урсгалыг атгаж чадна. Энэ нь зөвхөн орлого нэмэгдүүлээд зогсохгүй ажлын дээрээ ч амжилт гаргахад нөлөөлнө.

Нум

Төлөв: Итгэл үнэмшилдээ хөтлөгдөх жил. Эрч хүч, сэтгэл хөдлөл, бусадтай харилцах харилцаа чинь ажил хэрэг, хувийн амьдралд нөлөөлнө. Шинэ онд танилцсан хүн бүр чинь ирээдүйн ажилд тань ямар нэг сэжмээр холбогдож, тус хүргэнэ. Эерэг бүхнийг хураан цуглуулсан амжилт дүүрэн 2019 оноо угтаж аваарай.

Хайр: Хайрын харилцаандаа өөрчлөлт хийхэд таатай. Үерхлээ гэр бүлийн харилцаанд аваачих, ам бүл нэмэх, шинэхэн харилцаа эхлүүлэх гээд хувийн амьдралдаа орж ирж буй бүхнийг таатай хүлээн аваарай. Аз жаргалын тал нь хайр дурлал, дотнын хүмүүсийн хүрээлэл дунд байх явдал юм шүү.

Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжихгүй бол хууч өвчин сэдрэх бололтой. Хамрын ханиад хүрсэн ч тэр дор нь нам дарах арга аваарай.

Мөнгө: Санхүүгийн асуудал тогтвортой. Ажлынхаа хөлсөөр л амьдрах бололтой. Илүү зүйлд шуналгүй байгаагаа болго гэсэн зөвлөгөөг одод өгч байна.

Матар

Төлөв: Өгөөмөр сайхан жил айсуй. Тиймээс хийе гэсэн зүйлсээ хойш нь тавилгүй оны эхний өдрөөс л шийдэмгий ажилла. Ажил хэрэг амжилттай байх ч харилцагч, хамтран ажиллагчидтайгаа үл ойлголцох явдал мэр сэр тохионо. Албан тушаал дэвших хүсэл тань хэвээр бол бусадтай алсын хараатай, ирээдүйн зорилготойгоор харилцаарай. Найрсаг зангийнхаа ургацыг намар хураах болно.

Хайр: Хайрын харилцаа бүхэлдээ өрсөлдөөнтэй байх бололтой. Өрсөлдөөнд ялсан Матрууд харилцаагаа шинэ түвшинд аваачина. Гэр бүлээрээ аялалд явж, хамтдаа цагийг өнгөрүүлснээр харилцаа бэхжиж, итгэл батжина.

Эрүүл мэнд: Эрүүл мэнд гэдэг биеэ гамнахаас эхтэй. Ажлынхаа цагийг богиносгож, амралтын өдрүүдийг өөртөө болон гэр бүлдээ л зориул. Ямар нэгэн халдвараас сэрэмжилж байхад илүүдэхгүй.

Мөнгө: Гэрээ хэлэлцээрт болгоомжтой ханд. Хэтэрхий итгэмтгий гэнэн байснаар санхүүгийн алдагдал хүлээх болно. Мөнгөнд биш гэрээнийхээ учир утга, үр дүнд анхаарч чадвал санхүүгийн асуудлаа шийдэж чадна.

Хумх

Төлөв: Зургаан жилд ёс юм шиг тохиодог томоохон өөрчлөлт 2019 онд тохионо. Ажил хэрэг таатай боломжуудаар дүүрэн байх учир ирээдүйтэй, ашигтай, утга учиртай цөөн хэдийг нь л сонгоорой. Албан тушаал дэвших, ажлаа солих, бизнес эхлүүлэх гээд юу ч хийсэн үр шимийг нь шинэ он хэд дахин өсгөж өгнө. Амжилт өөд урагшаа Хумхуудаа.

Хайр: Гэр бүлийн харилцаандаа анхаарч хосдоо анхаарал халамжаа мэдрүүлэхгүй удвал салалтаар төгсөх болно. Хайрыг өдөр бүр уславал өнгө өнгөөр дэлгэрдэг цэцэгтэй зүйрлэдэг нь энгийн зүйл биш юм шүү. Халамж энхрийллийнхээ хариуд гайхамшигтай бэлэг, санаанд оромгүй романтик мөчүүдийг мэдрэх болно.

Эрүүл мэнд: Шинэ онд хумхынхныг зовоох ганц асуудал нь харшил байх бололтой. Хүйтэн халуунаас харшлахаас эхлээд идэж буй зүйлээсээ ч ноцтой харшил авч болзошгүй. Анхаарал сэрэмжтэй байгаарай.

Мөнгө: Санхүүгийн байдал шинэ оны эхнээс нааштай байж сайжирна. Тооцоотой байж чадвал өр зээлээ дараад зогсохгүй мөнгөн хуримтлалтай ч болох боломжтой.

Загас

Төлөв: Карьер хөөх жил ирлээ. Аз сорьсон ажил амжилт авчирах төдийгүй бусдаас товойн гарч, ялгарч чадвал хүссэн бүхнээ авах болно. Бизнесийн салбарт ч гялалзах боломж гарч ирнэ гэж одод шивнэж байна. Тохиромжтой мөчийг хүлээн биеэ бэлдээрэй.

Хайр: Гэр бүлдээ цаг зарцуулахаас хойш бүү суу. Хайртай, дотнын хүмүүсээ хоёрдугаарт тавилаа гээд ажлын амжилт нэмэгдэхгүй л болов уу. Тэдний дэмжлэг туслалцаагүйгээр өнөөдрийн амжилтанд хүрэх байсан уу гэдэг асуултын хариултаас ачийг нь хэрхэн хариулах ёстойгоо ойлгоно.

Эрүүл мэнд: Эрүүл хооллолт. Энэ бол Загасны ордныхны эрүүл чийрэг байх гол нууц байх болно.

Мөнгө: Гачигдалтай жил болох төлөвтэй. Мөнгөний гачигдал гэр бүлийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж магадгүй. Өнгөрсөн оны өр зээл шинэ онд нэхэгдэж энэ бүхнийг даван туулахын тулд тэнцвэртэй, тооцоотой хандаж шаардлага үүснэ. Мэдээж бүхнийг шийдэх боломж хэзээд байдаг гэдгийг санан сэтгэлээр бүү унаарай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК