Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран төрийн албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгуулав.
Тус сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газар,Нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багын гишүүд болон хороодын албан хаагчид хамрагдсан юм. Сургалтыг Жендэрийн үндэсний шинжээч Ж.Занаа болон Үндэсний шинжээч Ш.Солонго нар Жендэрийн талаарх үндсэн ойлголт, Жендэрийн ялгаварлан гадуурхалт ба жендэрт суурилсан хүчирхийлэл мөн Төрийн албан хаагчдад зориулсан жендэрийн сургалтын хэрэгцээ, шаардлага, ач холбогдол зэрэг сэдвээр орсон юм.