Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11.00 цагаас эхэлж, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас эхэлж, Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар хэлэлцэгдэхээр тус тус товлогдсон байна.
Б.Лхам