Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ жил” дээрээ агсам тавьж, ИТХ-ын ажлын албаны ажилтан Ш.Оюуны толгой руу оргилуун дарсны шилээр цохиж гэмтээсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Уг мэдээлэлд дурьдснаар хохирогч эмэгтэй одоогоор Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бөгөөд толгойдоо хэд хэдэн оёдол тавиулсан байна. Хэрэг гарсны маргааш өдөр ИТХ-ын дарга С.Сүхбаатар хохирогч эмэгтэйгээс уучлал гуйж гэрт нь очсон ч Ш.Оюун “гомдол”-той гэдгээ хэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Одоогоор ийм гомдол ирээгүй байна” гэв.
Л.Сайнаа