Шинэ жилийн баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийслэлийн 129 уулзвар, гудамж замд хяналт тавин ажиллажээ.
Өнгөрсөн хоёр өдрийн байдлаар тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 582 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 436 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас нийслэлд хоёр хүн амь насаа алдаж, 18 хүн бэртэж, гэмтжээ.
Харин улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд бэртэж, гэмтжээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 50 жолоочид хариуцлага тооцон ажилласан байна.
Б.Лхам