Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн 21 сэрэмжлүүлэг, 40 дүрс бичлэг, 34 зурагт мэдээллийг 22 телевиз, гурван радио, 68 цахим сайтын оролцоотойгоор иргэдэд түгээжээ. Үүний үр дүнд 2017-2019 оны мөн үетэй харьцуулахад тодорхой төрлийн гэмт хэргүүдийн гаралт буурсан үзүүлэлт гарсан байна.
Тодруулбал, хүнийг алах гэмт хэрэг 2017 онд дөрөв бүртгэгдсэн бол энэ онд гурав буюу 25 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг долоо буюу 66 хувиар, хулгайлах гэмт хэрэг 66 буюу 75.1 хувиар, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 26 буюу 33.3 хувиар, хүчиндэх гэмт хэрэг дөрөв буюу 66.6 хувиар, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 7 буюу 50 хувиар, залилах гэмт хэрэг 3 буюу 71.7 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг долоо буюу 76.6 хувиар тус тус буурчээ.
Л.Сайнаа