Ахмад настны тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгодог.
Тэгвэл хуульд зааснаар энэ онд 65 нас хүрч “Насны хишиг” авах болзол хангаж буй ахмадууд харьяа газартаа хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүй ажээ.
Энэ оны төсөвт “Насны хишиг” олгохоор 22.2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)