
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ахлах ахлагч Д.Батсайхан агсаны хүү Б.Цолмонбаярт өнөөдөр ХСИС-д суралцах эрхийн бичиг гардууллаа.
Тодруулбал, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь залилангийн хэргээр орон даяар эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг сэжиглэн зогсоож, албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртөж, хүнд гэмтэл авсны улмаар харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тиймээс албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил, үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлж, цаашид сайн суралцахыг хүсч уг эрхийн бичгийг гардууллаа гэдгийг ХСИС-ийн захирал профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр хэллээ.
Хүү Б.Цолмонбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд суралцдаг бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах юм байна.



















































Сэтгэгдэл (2)