Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2018 онд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн зургаан бүлгийг илрүүлжээ. Уг хэргийг иргэн П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусад худалдаалдаг байсан нь мөрдөн шалгах явцад нотлогдсон байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Шүүхээс яллагдагч П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт найм, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт тус бүр таван жилийн хорих ял оногдуулсан байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (4)