Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зорилтод бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах зорилтын хүрээнд 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав.