Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тэргүүтэй хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн арванхоёрдугаар сард Дундговь аймгийн нутагт орших Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж тусгай зөвшөөрлийг нь цуцалж, төрд буцаан авсан билээ. Үүнтэй холбогдуулж “Салхитын мөнгөний орд”-ыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлж, Цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Ингэхдээ Салхитын мөнгөний ордын тусгай хамгаалалтыг буулгах шийдвэрийг мөн гаргасан байна. Үүнээс гадна Ховд аймгийн нутагт орших “Цагаан эргийн орд” газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг судлах үүргийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (4)