Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 507 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлагыг шалгаж, шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд хоёр хүний амь нас хохирч, 11 хүн бэртэж, гэмтсэн байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт, шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 3700 зөрчлийг илрүүлж ажиллажээ.
Б.Лхам