зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баттулга: Өөрөө өөртэйгөө тэмцэлдэж яваад л түрүүлчих шиг боллоо

2019-1-08
0
ЖИРГЭХ

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Базарсадын Баттулга гэх даруухан эрхэм Монголын утга зохиолд уул мэт байраа олжээ. Түүнийг яруу найрагчид “шар Тулгаа” хэмээн хочилдог. Гэхдээ уншигчид маань түүнийг “Гэгээн хэсүүлчин” хочоор нь андахгүй байх. Ингээд гэгээн хэсүүлчин маань “Болор цом” наадамд тэргүүн байр эзэлж, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Х.Эрдэнэбаатар, Б.Мягмаржав зэрэг нөхдийнхөө гэгээн замыг залгамжлах тэр ахуйд хөөрөлдсөнөө хүргэе.
 

-Юуны өмнө “Болор цом”-ын эзэн болж, “эгшиглэнт эх”-ийн хишиг хүртсэнд тань баяр хүргэе. Цом гардаж байхад юу бодогдож байв?

-Баярлалаа. Нутаг ус, ээж аав, хүн зоныхоо итгэлийг л бодсон доо. Тийм бодол тээж, тэр сайхан тайзан дээр цомоо тэврээд зогсож байхдаа их уйллаа. Хэлэх үг олддоггүй юм байна лээ. Нэг л хачин, сайхан мэдрэмж. Хамгийн гол нь нулимс минь зүрхнээс ундарч буйд л баярлаж байлаа. Хэдэн мянган үгнээс нэг дусал нулимс илүү гэдэг шиг... Ямартай ч сандарсандаа хэдэн үг хэлсэн. Харин тайзнаас буусныхаа дараа төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, нутгийн ард түмэн, ажлын хамт олондоо талархаж явдгаа хэлэх ёстой байснаа ухаарсан. Сайхан наадам боллоо. Маш их баяртай байна.

-Та Завхан аймгийн Их уул нутгийн хүү. Их уулсын орон таныг түшив үү?

-Тэгэлгүй яахав. Муухай уул ус, газар нутаг гэж байдаггүй. Харин муухай бодолтой хүн гэж бий. Манай нутаг бол Завхан аймгийн босго нутаг л даа. Нэрийг нь бодоход л Их уул шүү дээ. Нээрээ л их уулсын орон шүү. Нутгийн минь уулсыг хормойлж Хангайн нуруунаас эх авсан Идэр хэмээх сайхан гол урсдаг. Би өөрөө Баяндух хайрхан, дунд Цэцүүхийн голын унаган хүү. Цэцүүхийн гол цээжин дундуур минь урсаж, Баяндух хайрхан минь ивээж энэ сайхан цомын эзэн боллоо доо. Бас Отгонтэнгэр хайрхан, Бадархундага нуур минь түшлээ. Нэг шүлэг уншмаар санагдлаа.

Будан будан дундаа дүрэлзэнхэн байдаг Отгонтэнгэр минь

Бурхны сэтэртэй магнаг халзан буга мэт үзэгдэнэ

Урамдах харгил дуу нь дотогшоо эмхэрч нүргэлэхэд нь

Уужимхан амьсгалаа тэлж Бадархундага минь долгилно

Цармын ногоон арц цагаан уулын минь амьсгал юм

Цаг хугацаа орон зай цагаан уулын минь нас юм

Асарлагч тэнгэрийн гал манасан хүү нь юм

Аяа миний уулс сав шимийн эхлэл нь юм

Дээд мандлын орчилд бурхад чуулан ахуй цагт

Дэлхий хэмээгч нь хязгааргүй их ус байсан юм

Хуйлран давалгаалах их усны торгон униар дунд

Хурмастын мутар атга шороо нууж орхисон юм

Агула сүндэрлэхийн торгон учир эндээс л эхлэлтэй

Асан дүрэлзэхийн амин хүй энд л цөглөлтэй

Тэнгэрийн зүрх цохилохын холбоо эндээс л бүрдэлтэй

Энгэрийн сэмрүү эрхлэхийн заяа энд л цөглөлтэй

Дэргэд ахула нэрийг нь хэлдэггүй хайрхан гэдэг юм

Дээд тэнгэрийн хүү нь юм чинь аргагүй

Хажууд ахула нэрийг нь хэлдэгггүй цагаан гэдэг юм

Хан тэнгэрийн сүү нь юм чинь аргагүй

Хатан ногоон газрын дундаа миний уулс

Хан тэнгэр цалгилах мэт эрхэмсэгхэн үзэгдэнэ

Ингэж харагдах уул ертөнцөд өөр үгүй еэ

Этүгэн болж завилсан миний л гэрэлт уул аа

Хул хонгор азарга нь уулынхаа бэлээс янцгаахад

Хошуу алсад зарагдсан гүү ээнэгшин үүрсэнэ

Унаганых нь чих гэдсэн дотроо сортолзож

Уяруухан хавраар төрөнгүүтээ нутгаа зорихыг сэтгэнэ

Ийм л сайхан их уулын хүү дээ би... гэж уул усандаа шүлэг тэрлэж байлаа.

- Зарим найрагчид өмнө жил уншсан шүлгээ дахин уншиж харагддаг. Та жил бүрийн наадам дээр өөр өөр шүлэг унших юм. “Оршил” шүлгээ хэзээ бичсэн юм бэ. Их урт шүлэг байсан?

-Би гүн ухааны сүлжээ бодролууд гэсэн цуврал шүлэг бичиж байгаа. Яруу найргийг би гүн ухааны бүтээл гэж боддог. Одоогоор үүнд зориулж дөрвөн шүлэг бичсэний сүүлчийнх нь энэ шүлэг юм л даа. Өөрөөр хэлбэл би энэ жилийн “Болор цом”-ыг “эрхин сонет”-оор хүртлээ. Эрхин сонет гэдэг нь 14 мөр бичээд төгсгөлийнхөө 14 мөрийг эхлэлтэй нь холбох зарчмаар бичигддэг. Д.Урианхай гуай энэ төрлөөр сайн бичиж байна.

-Та уржнан жилийн наадамд “Мөнгөн шөнөөр” шүлгээрээ тусгай байр хүртсэн. Тэр цагаас ард түмэн таныг мэддэг болсон. Тэр шүлгийг бичсэн түүхээсээ хуваалцахгүй юу. Уншигчдад сонирхолтой байх болов уу?

-Тэр шүлгийг бичихийн өмнөхөн нь үхэж байна гэж хэдэн өдөр зүүдэлсэн юм. Арай ч болоогүй байлгүй дээ гэж ч бодох шиг. Тэгээд тэр мэдрэмжээ гаргамаар санагдаад, бодогдож байгаа бүхнээ гаргая. Тэгвэл магадгүй тунгалагшчих биз гэж бодсон.  Тэгээд л тэр шүлгэнд үхлийн тухай мөртүүд их байдаг.

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчхээд аниргүйн гэгээнд уусна... гэхчлэн. Хамгийн гол утга нь “явна аа” л гэсэн ойлголт шүү дээ. Гэхдээ яагаад Баттулга буцахгүй энд байгаа вэ гэхээр энэ орчлонгоос явъя гэж яарах шалтгаан алга байна л даа. Аж амьдрал, шүлэг зохиол гэдэг хэтэрхий дурламаар, хоргодмоор гайхалтай зүйл юм байна. Гэхдээ тэр шүлгэнд маань нэг хаалт байдаг юм.

Ийм аяллаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд

Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно... гэж мөр бий. Энэ мөрөөр сөрж нэг утга санааг хэлээд  байгаа биз. Буцах бодол байвч амьдрах хүсэл байна. Амьд явах сайхан шүү дээ. Гэвч үеийн нөхөд маань өм цөм яваад байхаар жаахан гунигтай л байна. Бүгд “Болор цомтонгууд” шүү дээ. Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдэйн Эрдэнэбаатар, Баттөрийн Мягмаржав гээд л... Бас Лхамсүрэнжавын Ганзул гэж хайрламаар сайхан хүү байна. Жилийн жилд “Болор цом”-ын таамагт байдаг хүү шүү дээ. Эдгээр хүмүүс минь байсан бол хэчнээн сайхан байх билээ. Гэвч нэгэнт явсан тэднийгээ дурсахад хүрэл зүрх хайлдаг.

 -Та энэ наадамд найман удаа тусгай байр эзэлсэн. Энэ жилийн наадмын өнгө сайхан байлаа. Хэд дэх жилдээ оролцож түрүүлэв?

-Би “Болор цом-21” наадмаас хойш оролцож байна. Найман удаа тусгай байр эзэлсэний хамгийн сүүлийнх нь 2016 оны наадам байлаа. “Мөнгөн шөнөөр” шүлгээрээ тусгай байр эзэлсэн. Энэ жилийн наадмын өнгө их сайхан, өргөн дэлгэр боллоо. Говьсүмбэр аймаг, Жанжин Чойрын нутагт  сайхан наадлаа. Хүмүүсийн бичиж буй шүлгийн өнгө их аятайхан байлаа. Өнгөөр илэрхийлбэл “тунгалаг цэнхэр” гэж хэлж болохоор. Энэ өнгө дараа дараагийн наадмуудад түгэх болтугай гэж ерөөмөөр байна. Энэ наадмын хамгийн сайхан нь эх орны тухай эмзэглэл дүүрэн шүлгүүд уншигдаж байна. Тэгэхээс ч аргагүй юм. Ийм сайхан эх орондоо хайртай байлгүй яахав. Хайртай учраас л хачин тунгалагаар шүлэглэхийг хүсэлгүй яахав дээ. Эх орон гэдэг угаас мөнхийн сэдэв.  Гэвч, зөвхөн эх орон гэлтгүй мөнхийн сайхан сэдвүүд олон бий. Тухайлбал, хайр сэтгэл, цаг хугацаа, эцэг эх гэх мэтчилэн. Хамгийн гол нь хайр бүхнийг холбож байна. Миний хувьд энэ сайхан мөнхийн сэдвүүдийг оролдож, тэр агуулгын дор өөртөө төрж буй мэдрэмжүүдийг цуглуулж хүмүүст илэрхийлж гаргая. Энэ тэнгэрээс урсаж буй гайхамшигт аялгууг нотлоё оо л гэж боддог.

 -Өмнөх жилүүдийн наадамд хүмүүс сэтгэл нэлээд гонсгор байгаа нь ажиглагдсан. Харин энэ жилийн наадамд ам сайтай байна. Танд энэ жилийн наадамд амаргүй гэмээр өрсөлдөгч байв уу?

-“Болор цом”-ын тайзнаас шүлэг уншина гэдэг нэр төрийн хэрэг. Өрсөлдөгч гэж ярьвал, би зөвхөн өөрийгөө л гэж бодсон. Дараагийн шатанд үлдчих юмсан гэж даваа болгон дээр бодож байлаа. Өмнө нь би сүүлийн тавд үлдэж байгаагүй. Дандаа л тусгай байр авсан. Тиймдээ ч сүүлийн тавд үлдчих юмсан гэж л бодсон. Өөрөө өөртэйгөө тэмцэлдэж яваад л түрүүлчих шиг боллоо. Харин бусадтайгаа бол өрсөлдөөгүй.

-Нутгийн тань дүү яруу найрагч О.Цэнд-Аюуш найрагч, Г.Сэр-Одын  шагналт, яруу найрагч Б.Жамбалдорж нарыг энэ наадамд өнгөтэй байлаа гэж ярьж байна. Таны хувьд?

-Тийм шүү. О.Цэнд-Аюуш дүү маань маш сайхан шүлэг уншсан. Маш гайхалтай уран, торгон мэдрэмжтэй байна лээ. Бас Б.Жамбалдорж дүү маань сайхан шүлэг уншлаа. Хоёр дүүдээ баяр хүргэмээр байна. Тэд ийм сайхан бичлэгтэй байгаа нь бахархмаар сайхан. Уг чанартаа хэн нь түрүүлэх нь гол биш. Ийм сайхан шүлгүүд уншигдаж байгаа нь энэ наадмын амин зүрх нь юм даа.

 -“Болор цом”-ын эзэд тэр жилдээ ном гаргадаг. Та энэ жишгийг дагах уу?

-Яагаад ч юм үүрэг байж мэднэ. Ямартай ч МЗЭ-ийнхээ 90 жилийн ойг тохиолдуулж “Мөнгөн шөнөөр” номоо гаргахаар төлөвлөөд байгаа.

 

-Хоёулаа “Болор цом”-ын талаар нэлээдгүй ярилцлаа. Та Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Хажуугаар нь уран бүтээлээ туурвиж байна. Шавь нараасаа яруу найрагч төрүүлэх бодол байгаа юу?

-Миний мэргэжил их сайхан. Хүүхдүүд маань намайг дандаа хөглөдөг. Бүгдийг нь яруу найрагч болгож чадахгүй учраас ядаж ганц хоёр шавиа гайгүй сайн найрагч болгохыг мөрөөдддөг. Тэд маань сайн явбал тэгээд л болох нь тэр.

-Утга зохиолын хүрээнд та “шар Тулгаа” хочтой. Гэхдээ “Гэгээн хэсүүлчин” гэх хоч нь илүү танд зохиод байх шиг санагддаг. Энэ алдрыг хэзээнээс зүүх болов?

-Би Өмнөговь аймгийн Баяндалай суманд багшилдаг байлаа. Тэнд байхад “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Б.Золбаяр гэдэг залуу онгоцоор ирж яриа авсан юм. Тэгээд сониндоо нийтлэхдээ “Гэгээн хэсүүлч” гээд нэрлэчихсэн байна лээ. Харин “шар Тулгаа” бол арьсны өнгөнөөс л болсон байх.

 

- Яруу найрагч Л.Мягмарсүрэн найрагч та хоёрыг сайхан ах дүүс гэж сонссон. Түүний танд бичсэн дөрвөн мөрт, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын эмхтгэн гаргасан “Монголын сонгомол яруу найраг” номд багтсан. Сайхан мөртүүд байдаг шүү?

-Харин тийм.

Хаврын ногоо харагдахгүй ургана

Харагдталаа ургана

Хүний хүү үзэгдэхгүй өснө

Үзэгдтэлээ өснө... гэдэг дөрвөн мөрт байдаг юм. Л.Мягмарсүрэн ах бид хоёрын түүх их сайхан. Би зах зээлийн хүнд үед оюутан байсан л даа. Их ч өлсдөг байлаа. Тэр үед Мийгаа ахтай танилцаж, гэрээр нь их очдог болсон. Ах маань таван хүүхэдтэй. Би нэг нь байлаа л даа. Тэгээд сургуулиа төгсөөд Архангай аймагт болсон яруу найргийн наадам дээр шүлэг унштал, намайг жигтэйхэн магтсан юм. Тэр даруйдаа надад энэ дөрвөн мөртийг бичээд дурсгасан. Одоо ч санаанд тодхон байна. Энэ завшааныг ашиглаад Мийгаа ахдаа хайртай шүү гэж хэлмээр байна аа.

-Ярилцсанд баярлалаа

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Л.Мөнхзул (202.9.43.196)
    Зохиол хүний дотоод ёртөнц аргаггүй л өөр бөгөөд сайхан .маа Ийм сайхан ярилцлага хийсэнд баярлалаа Танд ажилын өндөр амжилт хүсэё.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 38 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 50 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК