Өнгөрсөн онд мал хулгайлах гэмт хэрэг 1300 гаруй бүртгэгдсэний 1100 гаруй буюу 80.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Энэ нь 2017 оны мөн үеэс буурсан үзүүлэлт юм байна. Гэмт этгээдүүд хулгайлсан малаа Улаанбаатар хотод голчлон борлуулдаг учир цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөө орон нутгаас ирэх хөдөлгөөн, томоохон худалдааны цэгүүдэд хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн онд хулгайн гэмт хэргийн замаар 10 мянга гаруй мал алдагджээ. Улмаар “Цагаан сар”-ын баяр дөхсөнтэй холбогдуулан махны хэрэгцээ нэмэгдэж буй учир малчдыг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Л.Сайнаа