Өнөөдөр 6.00 цагийн орчимд Улаанбаатар-Дорноговь аймгийн чиглэлд зорчиж байсан хот хоорондын автобус Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан.
Ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, 31 хүн бэртэж, гэмтсэн юм. Тиймээс хүнд болон хүндэвтэр гэмтсэн 11 иргэнийг Батлан хамгааллахын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Эрүүл мэнлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс нисдэг тэргээр тээвэрлэн авчирахаар болжээ. Нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 15.00 цагийн орчимд хөдлөх аж. Харин үлдсэн хүмүүсийг галт тэргээр тээвэрлэнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)