“Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
“Монголын сайхан бичигтэн-2018“ улсын уралдааны долоон ангилалд 18 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. Уралдааны сурагчдын ангилалд тэргүүн байрт Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 11В ангийн сурагч М.Цэнгүүн, дэд байрт тавдугаар сургуулийн 11В ангийн сурагч Б.Зэсмаа, тусгай байрт 24 дүгээр сургуулийн 3Д ангийн сурагч Г.Аялгуу нар тус тус шалгарсан байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар болон нэрт судлаач, эрдэмтэд гардуулав.
22 дахь жилдээ зохиогдож буй тус уралдааныг энэ жил Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан аж.
Б.Лхам