Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Жуулчны гудамж буюу Урт цагааны гудамж дахь алт мөнгөний дархан болон ченж нар гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөн аяга, эд зүйлсийг явуулийн хүмүүсээс худалдан авдаг болохыг тогтоожээ.
Тодруулбал, алт мөнгөний дархан болон түүнийг худалдан авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж аваад байна гэх иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгаж, тогтоосон байна.
Хурааж авсан эд зүйлд “Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн дурсгалын үг бичсэн 30 орчим мөнгөн аяга байжээ. Цагдаагийн байгууллагаас хулгайд эд зүйлээ алдсан иргэдийг хайж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)