Энэ сарын 8-ны өдөр Налайх дүүргийн III хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж нас баржээ.
Тодруулбал,энэ сарын 8-ны өдрийн 11.15 цагт Онцгой байдлын албанд уурхайн цооногт хүн агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн арван алба хаагч, хоёр автомашинтай 11.22 цагт очиж ажиллажээ. Уурхайн цооногт тус дүүргийн I хороонд оршин суугч иргэн 44 настай, эрэгтэй О нь далд уурхайн 90 градусын босоо аманд ухаан алдсан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байна.
Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11.28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч эмнэлэгт хүргэгдснийхээ дараахан нас барсан ажээ.
Л.Сайнаа