МҮХАҮТ-ын Бээжин дахь төлөөлөгчийн газраас энэ сарын 17-ны өдөр “Хятадын зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулах гэж байна.
Уулзалтаар БНХАУ-д бизнес хийх, бүтээгдэхүүнээ экспортлоход юуг анхаарах, ямар материал бүрдүүлэх шаардлагатай зэрэг урагдахууныг эзэмшсэн байх талаар мэдээлэл өгөх юм. Түүнчлэн уг арга хэмжээнд оролцсон оролцогчдоос шаардлага хангах нэгээс хоёр бизнесийг БНХАУ-ын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх аж.
Хамгийн гол нь тухайн бизнес эрхлэгч шаардлагатай урсгал зардлуудыг гаргах санхүүгийн чадамжтай байхаас гадна БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай гэв.
Б.Лхам