Тээврийн цагдаагийн албанаас “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор нийслэл болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан малын хулгай ихэсдэг. Тиймээс хулгайн гаралтай мал, малын түүхий эдийг тээвэрлэж байгаа эсэхэд хяналт, шалгалт тавьж буй юм. Түүнчлэн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцуулахгүй байхаар тогтож, харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлж, зохих арга хэмжээ тооцуулах юм байна.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нар мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгаж анхааруулж байна.
Б.Лхам