Өчигдөр Улаанбаатар-Дорноговь аймгийн чиглэлд зорчиж байсан хот хоорондын автобус Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослоор хоёр хүний амь нас хохирч, 46 хүн хүнд, хөнгөвтөр бэртсэн юм.
Хүнд гэмтэлтэй гурван хүнийг өчигдөр эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлүүлсэн бөгөөд ГССҮТ-д хүргэхээр нисдэг тэргээр зөөн авчирч байна. Харин үлдсэн иргэд өнөөдөр өглөө галт тэргээр зорчиж ирсэн юм. Энэ талаарх холбогдох мэдээллийг удахгүй хүргэх болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)