Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарсайхан: Мөрдөгчийн ажил сул байна гэвэл прокурорын ажил ч гэсэн сул байна гэсэн үг

2019-1-10
0
ЖИРГЭХ

Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Тээврийн цагдаагийн алба байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Нийт хэдэн алба хаагчтай үүрэг гүйцэтгэж байна вэ. Ажлын ачаалал хэр байна вэ?

-Улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба, Төмөр зам, Нисэх, Замын цагдаагийн газрын алба хаагч нийлээд 1200 орчим алба хаагч байна. Нийслэлд замын хөдөлгөөний зохицуулах чиглэлээр ажилладаг 500 орчим албан хаагч байдаг. Үүнээс нэг дүүрэгт 57-60 алба хаагч ноогддог. Зарим алба хаагч амралттай, чөлөө авдаг учраас байнгын нөхөн хангалт хийгддэг. Түүнчлэн сүүлийн үед Замын цагдаагийн ажлаас залуус их бэрхшээдэг болж. Учир нь ар гэртээ зарцуулах цаг бага мөн хүнд нөхцөлд ажиллаж байна. Зам дээр 27 нэр төрлийн хортой хийгээр амьсгалаад 24 цагаар ээлжилж үүрэг гүйцэтгэж байна гээд ярьвал бэрхшээл их бий. Яахав, өвлийн цагт л алба хаагчдадаа маск тавьж өгч байгаагаас өөрөөр эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байна. Уг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Тээврийн цагдаагийн алба хаагчдыг хортой нөхцөлд ажилладаг гэсэн дүгнэлтийг өнгөрсөн онд гаргасан. Гэвч хордлого тайлах эмчилгээ хийлгэх  шийдвэрийг авахгүй байна.

-Шийдвэр нь хаана гацаад байна вэ?

-Засгийн газрын түвшинд яригдаж байж шийдэгдэх ёстой. Зарим газраас дүгнэлт, судалгаа хийгдээд эхний ээлжинд явж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 30 орчим алба хаагчийн орон тоо дутуу байгаа. Зарим дүүрэгт 5-6 хүний орон тоо дутуу. Ингэхээр цаана нь байгаа алба хаагчид энэ хоосон орон зайг нөхөхөөс өөр арга алга.

-Өнгөрсөн онд зам тээврийн осолд өртөж, хохирогч болсон хэчнээн хүн байна вэ. Статистик тоо баримтаас дурдвал?

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмаас хамаарч гэмт хэргийн мэдээ гардаг. Тодруулбал, 2018 оны байдлаар 999 хүн зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн. 2017 онд энэ тоо 1218 байсан. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний тоо 536 байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 6.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Замын цагдаагийн албанд 60 орчим алба хаагчийн орон тоо дутуу гэлээ. Автозамын хөдөлгөөн жил ирэх тусам ихэсч байна. Хүрэлцээ дутагдалтай үед камерын хяналт чухал. Камерын хүрэлцээ хангалттай байж чадаж байна уу?

-Зөрчил бүртгэдэг камерын хяналт журмаараа зохицуулагдаж байгаа. Цаашид бүхий л үйл ажиллагаа камертай холбогдож ажиллана. Ингэж байж алба хаагчийн биет зохицуулалт багасах юм. Одоогоор замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн ухамсрын түвшинтэй холбоотойгоор гэрлэн дохиотой газар давхар зохицуулагч ажиллуулж байна. Ачаалал ихтэй газруудад гэсэн үг. Уг нь энэ харилцаа гэрлэн дохиогоор зохицуулагдаад явах ёстой. Гэтэл ачаалал ихтэй газруудад зөвхөн гэрлэн дохио байгаад замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгүй байгаа юм.

-Цагдаа нар зохицуулалт хийхээр түгжрээ үүсдэг гэдэг ойлголт иргэдийн дунд байдаг?

-Энэ бол ташаа ойлголт. Нөхцөл байдал ямар байдгийг ойлгодоггүй байхгүй юу. Жишээлбэл, цагдаа нэг газрын хөдөлгөөнийг түлхүү явуулаад байна гэдэг чинь цаана нь өөр газар түгжрэл үүссэн учраас л тийм зохицуулалт хийж байгаа хэрэг. Иргэд гурван гэрлэн дохионы цаана юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Тухайн бөглөөсийг арилгахын тулд нэг хэсгийг нь гаргах шаардлагатай болно. Энэ харилцааг удирдлагын төвөөс зохицуулдаг.

-Мөрдөн шалгах алба өнгөрсөн онд хэчнээн дуудлага хүлээн авч, хэдийг нь шийдвэрлэв?

-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах албанд өнгөрсөн оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1008 дуудлага хүлээн авсан. Үүнээс 987 гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэсэн байна.

-Мөрдөгчдийн ур чадвар сул байна гэж сүүлийн үед их яригдах боллоо. Та үүнтэй санал нийлэх үү. Мөрдөгчдийнхөө ур чадварыг дээшлүүлэхийн тулд яаж анхаарч ажиллаж байна вэ?

-Мөрдөгч нар ачаалал ихтэй ажилладаг. Зөвхөн нэг хэрэг дээр ажиллана гэж байхгүй шүү дээ. Нэг хүнд л гэхэд гэмт хэргийн шинжтэй 20 орчим хавтаст хэрэг хувиарлагддаг. Үүнд мэдээж хуулийн хугацаа гэж бий. Хуулийн хугацаанд нь шалгаж, шийдэх үүрэгтэй. Аль хэргийг түрүүлж хийх үү гэдгийг төлөвлөгөө гаргаж байж, түүнийхээ дагуу шалгаж прокурорт шилжүүлдэг. Тээврийн прокуророос өнгөрсөн онд таван удаа шалгалт явуулсан. Ингэхдээ хэргийн хугацаа хэтрүүлсэн, зарим нэг тохиолдолд хянагдаагүй гэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд гардаг зөрчлийг шалгасан. Яг үнэндээ манай мөрдөгчдийн дунд санаатайгаар хэргийг будлиулдаг явдал байхгүй. Ялангуяа авто тээврийн осол, гэмтэлд хүмүүсийн маргаан их байдаг л даа. Нарийвчилбал, эхлээд шинжээчийн дүгнэлт гардаг. Шинжилгээний дүгнэлтийг үндэслэж, хэргийг шийдвэрлэгддэг гэж хэлж болно. Ур чадварын хувьд яригддаг зүйл бий. Ажлын хариуцлагатай холбоотой зүйл ч бий. Бас ажлын хурд гэж байна. Хурдтай ажиллаж байж л нөхцөл байдлыг хурдан тогтоож, хэргийг илрүүлнэ. Осол гарлаа гэхэд тухайн камерын бичлэгийг цаг алдалгүй шалгах ёстой байхгүй юу. Хоёр, гурав хоногийн дараа камерын бичлэг устчихвал тухайн мөрдөн байцаагчийн хариуцлагийн асуудал болоод явчихна. Харин эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийг Мөрдөн шалган газрын Эрүүгийн цагдаагийн газар илрүүлэх үүрэгтэй байдаг. Ийм хэргийг эрүүгийн алба хаагчид шуурхай ажиллаж, 24 цагийн дотор хэргийг илрүүлдэг.

-Ийм мэргэшсэн хэдэн алба хаагч байна вэ?

-Мэргэшсэн 10 алба хаагч бий.

-Камерын хяналтгүй газарт гарсан осол, тэр дундаа орон нутгийн замд гарсан ослын нотлох баримт цуглуулахаас эхлээд илрүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байдаг гэсэн. Энэ талаар танайхаас яаж ажиллаж байна вэ?

-Улсын хэмжээнд хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 78 орчим хувь нь орон нутгийн замд гарч байна. Учир нь орон нутгийн зам нь камергүйгээс гадна  зам нь асуудалтай. Гарч байгаа ослын дийлэнх нь жолоочийн буруугаас буюу хурд хэтрүүлсний улмаас гарлаа гэдэг. Үүнд мөргөлдөх, онхолдох хэрэг зонхилдог. Харин мөргөөд зугтаачихсан, эсвэл эзэнгүй хэрэг бараг байхгүй. Орон нутагт замыг байнга хянаад байх боломж ч бараг байхгүй. Өмнө нь улсын чанартай замуудад 11 пост байсан бол өнгөрсөн жил 27 пост болгож, нэмэгдүүлсэн. Хамгийн гол нь үүнд ажиллах хүн байхгүй болчихоод байна. Хоосон байлгахгүйн тулд алба хаагчдаа илүү цагаар ажиллуулж байна.

-Хоосон пост бий юү?

-Хоосон гэж хэлж болохгүй л дээ. Аль болох хяналттай байлгахын тулд алба хаагчдаа илүү цагаар ажиллуулж байна.

-Мөрдөгчид хэргийн дүгнэлттэй дутуу танилцаж, ажил нэмдэг гэх зүйлийг шинжээчид ярьдаг. Энэ тухай Ерөнхий прокурорын газарт ч яригдсан. Цагдаа нарын чадварыг бас хүрэлцээг нэмэх боломж бий юү?

-Хэлэхэд хэцүү. Ямар нэгэн байдлаар ажиллаж байна. Хяналтаа тавьдаг. Цаашид тухайн орон нутгийн төр, захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр орон нутгийн цагдаа ажиллуулахаар ярьж байна. Нийслэлд гэхэд олон нийтийн цагдаа хамтарч ажилладаг л даа. Тэдгээр нь торгох, шалгах зэрэг тодорхой хэмжээний эрх үүрэгтэй байдаг. Гэхдээ тэнцүүрт таарсан хүмүүсийг олох бас амаргүй. Цалин өндөр биш учраас тэр болгон олон цагаар зам дээр зогсох хүн олохгүй байна. Ямартай ч орон нутгийн постууд дээр ядаж олон нийтийн цагдаатай болох бодлого барьж ажиллаж байна.

-Прокуророос мөрдөгч нар хэргийн дүгнэлттэй дутуу танилцаж, давхар ажил нэмдэг гэх зүйл яриад байгаа. Энэ үнэн үү?

-Дутуу танилцана гэж байхгүй. Прокурор ч гэсэн хэргийн материалтай давхар танилцах ёстой.  Мөрдөгч нарын ажил сул байна гэдэг нь прокурорын ажил давхар сул байна гэсэн үг. Хоёр талтай. Мөрдөгч нар руу бүгдийг чихэж болохгүй. Адилхан хуулийн өмнө хариуцлага хүлээсэн улс шүү дээ.

-Мөрдөгч нарын ёс зүй, харилцааны тал дээр яаж анхаардаг вэ. Энэ тал дээр иргэдээс гомдол хэр их ирдэг вэ?

-Ёс зүйн харилцаатай холбоотой гомдол гаргадаг. Нэг хүнд байх ачаалал их байдаг гэж дээр дурдсан. Амралтгүй ажилладаг шүү дээ. Ажлын ачааллаас шалтгаалж харилцааны асуудал гардаг байх. Ер нь осол, хэргийг тухайн хүнтэй уулзаж, ярилцаж байж л шийдвэрлэнэ. Олон цагаар хүлээлгэдэг зүйл байгаа байх. Яагаад гэвэл мөрдөгчид зөвхөн ширээний ард суухгүй. Өдөр бүр хавтаст хэрэг шинээр авдаг. Хавтаст хэрэгтэй танилцаад, иргэдтэй уулзаж байтал дуудлагад явдаг. Энэ хооронд иргэдийг хүлээлгэхээс өөр аргагүй. Нэг дуудлагаас нөгөө рүү явна гээд үнэхээр их ачаалалтай. Иргэд үүнийг ойлгох хэрэгтэй.

-Хэргийг хэд хоног шалгаад прокурорт шилжүүлэх ёстой юм бэ?

-Хуулийн хугацаатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийнхаа дагуу явна. Хоногийн хувьд янз бүр. Мөрдөн байцаалтын хэрэг, эрүүгийн хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг гэж бий. Хэрэв хуулийнхаа хугацаанд багтаж прокурорт шилжүүлэхгүй бол тухайн мөрдөгч хариуцлага хүлээдэг.

-Ямар хариуцлага хүлээх вэ?

-Прокурорууд тодорхой хугацаанд үйл ажиллагаа нь үнэхээр багтахгүй байх тохиолдолд хэргийн шалгах хугацааг сунгадаг. Тодруулбал, цаг хугацаа авсан дүгнэлтээс, шаардлагатай гэрч хохирогч нар нь олдохгүй зэрэг шалтгаанаар хугацааг сунгадаг юм. Харин прокурорын сунгасан хугацаанаас нэг хоног л хэтэрсэн бол шууд арга хэмжээ тооцдог.

Б.Цэрэнлхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (203.91.118.180)
    хүмүүс өөрсдөө замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлаад, гэмт хэрэг, осол гаргахгүй л болчихвол мөрдөгчтэй харьцахгүй, тэднийг хүлээхгүй л болно шүү дээ. бурууг бусдаас бус өөрөөсөө гэж үг бий дээ...
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    3 цаг 12 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    3 цаг 55 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    4 цаг 52 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    5 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    6 цаг 16 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 19 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    7 цаг 7 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    8 цаг 35 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    9 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    9 цаг 35 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    9 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    9 цаг 47 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    9 цаг 50 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    10 цаг 1 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    10 цаг 17 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    10 цаг 51 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    11 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    11 цаг 25 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    11 цаг 29 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК