Улсын Дээд шүүхээс УИХын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэгт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жил хорих ял оногдуулсан анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, яллагдагч З.Пагмажав нь улс орны нууцыг задруулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял сонсож байгаа анхны тохиолдол юм.
Г.Алимаа