Өнгөрсөн зун “Эко шинэс” эмийн сангийн үүдэн дэх ил тогонд цохиулж амиа алдсан есөн настай хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарын шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Дүүргийн шүүхээс Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 17-ны 15.00 цаг хүртэл хойшлуулсан байна.