МАНАН-ын эсрэг Монгол түмний тэмцэл хөдөлгөөнөөс УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан. Харин УИХ-ын даргын зүгээс жагсаалын төлөөллүүдтэй уулзаж огцрох боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 16:30 цагт шуурхай хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг хийж, батлах чиглэл гарсан гэдгийг эх сурвалжаас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)