НИТХ-ийн Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж үндсэн хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааны товыг хэлэлцсэн нь тэргүүлэгчдийн зүгээс нэлээд шүүмж дагууллаа. Ингээд томилгооны асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг ирэх лхагва гараг буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн 9.00 цагт эхлүүлэхээр тогтов. МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжсэн ч томилгооны асуудлыг хэлэлцэх байсан 12-р сарын 28-ны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.