Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан "Арлааны Эрдэнэ-Очир" сангийн тэргүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны хүү Э.Цагаан-Уулыг МЗЭ-ийн 90 жилийн ойн медаль болон "Утга зохиолын төлөө" хүндэт медалиудаар шагналаа.
Түүний аавынхаа хүслийг гүйцээж "Миний цуглуулсан хорвоо" номын жингийн авдрыг нөхдийн хамт тээгээд ирсэн гавьяаг МЗЭ-ээс ийн үнэллээ.
Л.Сайнаа