УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 17-ны өдөр буюу ирэх пүрэв гаригт зарлагдлаа.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан уг сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагч нь төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн байх шаарлагатай. Түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх, 45 нас хүрсэн төрийн албан хаагч уг сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй юм.
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй http://csc.gov.mn/uploads/UIKh_togtool/10.pdf/ сайтаас авна уу.