зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун: “НИК”-ийг хувьчилсан нь хамгийн том алдаа. Хувьчлаагүй бол шатахууны үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой байсан

2019-1-17
0
ЖИРГЭХ

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

 

-Шатахууны үнийг Засгийн газраас тохиролцоо хийж өнгөрсөн онд 150 төгрөгөөр, өчигдөр 100 төгрөгөөр буулгалаа. Ингэж зохицуулалт хийх нь зөв юм уу. Энэ талаар яриагаа эхлүүлж болох уу?

-Цаг үеийн асуудлаас эхэлсэн нь зөв л дөө. Шатахууны үнэ эдийн засагт тэр дундаа ард түмний амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Стратегийн ач холбогдолтой хэд хэдэн бараа, үйлчилгээ бий. Үүний нэг нь шатахуун. Тиймээс шатахууны үнийг Засгийн газраас байнга барьж байдаг. Уг нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахаар шатахууны үнэ буурдаг, өсөхөөр дагаад нэмэгддэг зүй тогтол байх ёстой. Харин манай улсад шатахууны үнэ өсдөгөөс зах зээлийн үнийг дагаад буурдаггүй юм. Тиймээс нефтийн үнэ буурахаар шатахууны үнэ дагаад буурдаг тогтолцоо руу орох гэж байна. Үүнийг дэлхийн зах зээлийн үнийн мэдрэмж гэж хэлдэг. Манай улсын хувьд шахалтын байдлаар энэ арга хэмжээ хэрэгжиж байна. Уг нь шатахуун импортлогч компаниуд Засгийн газрын оролцоогүйгээр өөрсдөө хийх ёстой юм. Гэвч эсрэгээрээ байгаад байгаа учраас Засгийн газар оролцохоос өөр арагүй нөхцөл байдал үүсч байна. Шалтгаан нь шатахуун импортлогч компаниуд монополь байдалтай явж ирсэнтэй холбоотой.

-Шатахууны үнийг автоматаар бууруулах гэсэн энэ үзэгдэл удаан хугацаанд үргэжлэх болов уу?

-Дэлхийн зах зээл дээрх бензиний үнэ өсвөл тэр жишгээрээ дагаад л нэмэгдэнэ. Гэтэл энэ нь стратегийн чухал ач холбогдолтой бараа учраас үнэ өсч байсан ч Монголд хямд байх ёстой гэж үзэж болно. Харин одоогийн энэ арга хэмжээ шиг шатахууны үнийг тогтмол доогуур барих арга байхгүй. Тэгэхээр удаан үргэжлэхгүй л дээ. Стратегийн хамаарал бүхий барааны үнийг барихын тулд олон улс яадаг вэ гэхээр үнийг зориуд хямд байлгах бодлого барьдаг юм. Үүнийг дивальюци гэдэг. Уг аргыг хэрэгжүүлэхийн тулд тухайн нөхцөл бүрэлдсэн байх шаардлагатай. Мөн Засгийн газар тухайн бараан дээр нөөцтэй байх хэрэгтэй. Харин Засгийн газарт онцгой байдал үүсэхэд зарцуулах нөөц бий. Хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зөв боловч мөн л удаан хугацаанд үргэлжлэхгүй.  

-Тэгвэл шатахууны үнийг тогтвортой барихын тулд яах ёстой юм бэ?

-Засгийн газар өөртөө шатахуун түгээх станцтай байх хэрэгтэй. Өмнө нь улсын өмчийн шатахуун түгээдэг НИК гээд сүлжээтэй байсан юм. Үүгээр Засгийн газар алдагдалтай ажиллаж байсан ч бензиний үнийг хямд байлгах боломжтой байлаа. Тиймээс Засгийн газар өөрөө гаднаас бензин худалдан авч болно. Ийм тогтолцоо ч гаднын орнуудад хэрэгждэг юм. Тухайлбал, БНСУ-ын ард түмний хүнсний гол хэрэглээ нь цагаан будаа. Засгийн газар нь тариачдаасаа өндөр үнээр худалдаж авдаг. Нөөцөлж авсан цагаан будаагаа хямд үнээр ард  иргэддээ нийлүүлдэг. Мэдээж энд Засгийн газар алдагдал хүлээнэ. Гэхдээ ингэх нь цагаан будааны үнэ нэмэгдэж, инфляци өсч, ард түмний амьдралд учирах хохиролоос хэд дахин бага нөлөөтэй гэж Солонгосын Засгийн газар үздэг. Энэ нь туйлын зөв шийдэл. Манай Засгийн хувьд ийм арга хэрэглэвэл магадгүй инфляц хөөрөгдөхөөс сэргийлэх бүрэн боломж байхыг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр манай улсад ч ялгаагүй Засгийн газраас алдагдал хүлээгээд ч хамаагүй үнийг барих нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс илүү ашигтай гэж ойлгож болох юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Энэ утгаараа алдагдал хүлээх эсэх нь тийм ч хамаатай биш. Төсвөөс нөхөгдөөд явна шүү дээ.

-Ирэх онуудын төсөв алдагдалтай гарвал Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй гэж чуулганаар ярьсан. Гэтэл гаднын улсад эсрэгээр байдаг юм билээ. Ер нь төсөв алдагдалтай байх ёстой юм уу, эсвэл эрсэгээрээ байх нь нийгэмд ашигтай юм уу?

-Төсөв алдагдалтай гарна гэдэг хэвийн үзэгдэл. Гагцхүү алдагдал нь юунаас болж гарав гэдэгт шүүмжлэлтэй хандаж болно. Үнэхээр иргэдээ халамжилж байгаад алдагдалтай гарчихав уу эсвэл томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд алдагдалтай гарсан уу  гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад төсөв нь алдагдалтай гардаг. Юу гэхээр тухайн улс нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, түүндээ зардал гаргасан гэдгийн илрэл нь болдог юм. Төсөвт нийтийн хэрэгцээний зарцуулалалтыг хийж байх ёстой л доо. Тухайлбал, зам, гэрэлтүүлэг, аюулгүй орчин, гэр хорооллын барилгажилт, дэд бүтцийн төсөвт суулгахдаа орлогоос давж болно. Хамгийн гол нь иргэн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Тиймээс төсөв алдагдалгүй гарах нь гаж үзэгдэл.

-Энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 0.5-1 хувиар нэмэгдүүллээ. Ирэх онд ч мөн хувиар нэмэгдэнэ. Энэ нь хэр цагаа олсон шийдэл юм бэ?

-Тэтгэвэр, тэтгэмжийн асуудал яригдаж байна. Өнөөдөр тэтгэвэр хэд билээ. Зөвхөн тэтгэвэр биш халамжийн өөр үйлчилгээнүүд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөх үзэгдэл бага багаар явагдах л байсан. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх үзэгдэл байх ёстой гэж үзэж байна. Скандинавын орнуудад бол ажил хийсэн үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн шиг төлчихдөг. Халамжаа авсан шиг авчихдаг тогтолцоотой. Юу ч өгөөгүй байж халамж нэхээд байх боломжгүй л дээ. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Мөн нийгмийн халамж тэгш хуваарилагдаж байна уу, хүртэх ёстой зүйлээ хүртэж байна уу гэдэгт хүмүүс өөрсдөө идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй.

-Тэтгэвэр гэснээс тэтгэврийн зээлийн хүүг дахин бууруулах боломж бий юу?

-Боломжтой. Ер нь тэтгэврийн зээл гэж байх ёсгүй. Бид тэтгэврийн зээлд судалгаа хийж үзсэн юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Та бүгдийн хийсэн судалгаанд үндэслэн тодорхой арга хэмжээг авлаа” гэсэн хариуг бидэнд өгч байсан. Судалгааны дүнд тэтгэврийн зээлийн хүү буурсан. Мөн тэтгэврийн зээлийг 100 хувь барьцаалахыг болиулж чадсан. Цаашид судлая гэвэл олон ажил бий. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг юунд зарцуулдаг, хэдийг нь халамжаар авдаг зэрэг гаднын орнуудын судалгаа байдаг. Ийм судалгааг хийлгэх нь бодлого боловсруулахад ч хэрэгтэй.

-Энэ онд эдийн засгийн хөгжлийн зорилтот түвшинг найман хувьд хүргэх зорилт тавьсан. Зорилтот түвшиндээ хүрэх боломжтой болов уу?

-“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэх үзэл баримтлалыг гаргасан. Энэ нь шат дараалалтай л даа. Жишээлбэл, 2000-2025 он, 2025-2030 он зэрэг дараалалтай юм. Дээрх зорилтод нийт бүтээгдэхүүний өсөлтийг найман хувьд хүргэх, ядуурлыг тэглэх, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 14 мянган доллар болгох зэрэг томоохон зорилтуудыг тавьсан байгаа. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ одоо бол 3000 мянган ам.доллар байгаа юм. Харин 2030 он хүртэлх хугацаанд тавьсан уг зорилтуудад хүрэх үү, үгүй юү гэх асуудал бий. Энэ байдлаар явбал тухайн зорилтот түвшинд хүрэхгүй.

-Түүхий эдийн үнэ ойрын хоёр жилд үнэд савлагаа орохгүй гэж их яригдсан. Гэтэл савлаад эхэллээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэх хандлагатай бол?

-Үүнд хариулах хэцүү. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ улс орнуудын хөгжлөөс хамаардаг. Тэнд хөгжил, цэцэглэлт явагдаж, түүхий эдийн хэрэгцээ шаардлага байвал эрэлт нэмэгдээд, үнэ өсөөд л явна. Гэхдээ хоёр жилээр төсөвлөх нь аюултай. Хоёр жилийн хандлага бол харагдахгүй байна. Түүхий эдийн үнэ ямар байхыг судлахын тулд Монголоос түүхий эдийг авч үйлдвэрлэл хийдэг химийн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, түүхий эдийн үнэ ийм байх юм байна гэдэг хандлагыг гаргаж ирнэ. Ер нь цаашид дэлхийгээс хамаардаггүй, өөрсдөөсөө хамааралтай, нөөц нь бэлэн байдаг салбаруудаа дэлхийн зах зээл дээр гаргаж байж орлого олдог хэтийн төлөв, бодлогод суурилж хөгжвөл манай улс эдийн засгийн дархлаатай болно.

-Уг нь тийм байх боломж нь байгаа юм шиг.

-Байлгүй яах вэ. Боломж нь байна. Гэхдээ бодлого байхгүй. Хувийн хэвшлээ дэмжээд боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Дундуур нь төр гүйж ороод байвал хувийн хэвшлийнхэн хөдөлж чадахгүй шүү дээ.

-Хувийн хэвшлийнхнийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ таны хэлсэнчлэн стратегийн хамаарал бүхий газрыг төр хувьчилснаас үүдэж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг асуудал бий болоод байна шүү дээ?

-Нэг талаас нь харвал тийм. Гэхдээ хувьчлалыг зөв явуулах хэрэгтэй. Засгийн газар “Ник”-ийг хувьчласан нь л хамгийн том алдаа болсон. Үүний дүнд Засгийн газар импортлогч компаниудын захирлуудыг гуйдаг байсан шүү дээ. Гаалийн татвараас чөлөөлье, хямд эх үүсвэрээр хангая зэргээр хөнгөлөлт эдлүүлдэг байсан боловч нэмэр болоогүй.

-Та энэ оны эдийн засгийн төлөв байдлыг юу гэж харж байна вэ?

-2019 онд огцом зүйл гарахгүй гэж бодож байна. Тухайлбал, НӨАТ-ын тухай хуулийг тухайн үед боломжийн гэж харж байлаа. НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлснээр хаана юу үйлдвэрлэж, хэн юу худалдаж авч байгаа талаарх суурь бүртгэл бий болох давуу талтай. Гэтэл өнөөдөр хууль бүрэн хэрэгжихгүй байна. Үүнд Засгийн газрыг буруутгахаас илүү иргэдийн оролцоо хамааралтай. Наад зах нь НӨАТ-ын баримтаа авъя гэдэг шаардлагыг тавьдаггүйгээс хуулийн хэрэгжилт муу байна.  

-НӨАТ-ыг хэдхэн хүнд урамшуулал болгон өгч байхаар нийтээрээ тэгш хувааж авъя гэдэг саналыг иргэдээс гаргасан. Ингэх нь хэр оновчтой юм бэ?

-Ингэж болохгүй. НӨАТ-ыг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээр дурдсанчлан үр дүнд нь хаана, хэн юу, авч байгаа бүртгэл бий болно.

-Эдийн засгийн гурван хөшүүргийн нэг болох банк, санхүүгийн байгууллага манай улсад нэлээд хөгжсөн. Харин хөрөнгийн бирж зах зээл хөгжлийн эхэн шатандаа явна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд үүсч буй асуудлыг хэрхэн шийдэх хэрэгтэй вэ?

-Манай улс санхүүгийн зах зээл дээр банк төвтэй. Санхүүгийн салбарын байгууллагуудын аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн 95 хувь, өөрийн хөрөнгийн 83 хувийг банк эзэлдэг. Санхүүгийн зах дээр босгож байгаа ашгийн 72 хувь нь банкинд оногддог. Уг нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэж үзсэн. Хөгжил яагаад ийм удаашралтай байна гэхээр үүнд гол хөрөнгө оруулагч нь иргэд байдаг. Гэтэл хувьцаа гарахаар нь худалдаад авах мөнгөтэй хүн хэд байна гэдэг л байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхийг хараад үзэхэд эхлээд иргэд нь хадгаламж хуримтлалаа дагадаг, дараа нь хөрөнгийн зах руу хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байсан нь үүнтэй холбоотой. Хөгжүүлэхийн тулд хүмүүс хадгаламжтай, хөрөнгөтэй байх хэрэгтэй Үүний дараа хөрөнгийн зах зээл өөрөө босоод л ирнэ.

-Манай улсын банк, санхүүгийн байгууллагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй гэж ярих юм. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Банкны салбар өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж ирсэн. Улс орон, аж ахуйн нэгжийг санхүүжүүлэх, иргэдийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгоход үүргээ биелүүлсэн. Харин банкны салбарыг цаашид боловсронгуй болгох шаардлага бол бий. Өөрөөр хэлбэл, хөгжлийн энэ түвшинд цааш явах дараагийн тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Энэ нь бүтээгдэхүүнээрээ дамжиж илэрдэг.

-Төрөөр халамжлуулдаг хэсэг бүлэг байна. Халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл ч  бий. Тэгвэл бусад улс халамжийн асуудалаа хэрхэн шийддэг юм бол?

-Халамж их аюултай. Өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжлах нь төрийн үүрэг. Гэтэл өвчин зовлонгүй, эрүүл хүмүүс ажил хийхгүй халамжаар амь зогоох явдал бүрдчихээд байна. Энд мөн л бодлогын асуудал яригдана. Бодлого судалгаан дээр суурилагдах ёстой. Уг нь төрөөс иргэдэд үнэгүй талх өгөхийн оронд талх барихыг заах хэрэгтэй.  БНСУ-д гэхэд хэн их хөдөлмөрлөж байгаад нь Засгийн газраас боломжийг нь илүү нээж өгдөг. Тэгэхээр иргэд нь ажиллах сонирхолтой байхгүй гээд яах вэ дээ.

-Судлаачдад төрөөс үзүүлэх туслалцаа, дэмжлэгийн хувьд хэр байдаг вэ?

-Төсвийн 0.2 хувь нь шинжлэх ухаанд зориулагдсан байдаг. Гэтэл энэ нь шинжлэх ухааны ажилчдын цалиндаа л таардаг гэж сонссон. Уг нь судалгаанууд гаднын орнын төсөв хөрөнгөөр сайн хэрэгждэг. Яг үнэндээ донор байгууллагыг царайчилж байж л судалгаа хийдэг. Судлаачдад зогриулсан судлагааны мөнгө, хөрөнгө гэж нэг ч төгрөг алга. Зарим нэгэн захиалгат судалгаа бол бий. Олон улсын байгууллагууд дэмжиж тусалдаг байх. Гэхдээ тэр нь хаанаа ч хүрдэггүй юм.

-Энэ сарын 1-нээс алтны татвар таван хувь болж нэмэгдчихлээ. Сүүийн таван жилийн хугацаанд алт тушаалтын үзүүлэлт өссөн зураглал гарсан. Гэтэл татвар нэмэгдэх нь үүнд сөргөөр нөлөөлнө гэх эдийн засагчид байна. Уг нь нэгэнт жишиг тогтоож чадсан юм чинь таван хувийн татвараар явах нь зөв юм биш үү?

-Алтны татварыг 2.5 хувь болгоход Монголбанкинд тушаагдсан алтны нөөц нэмэгдсэн нь судалгаагаар харагдсан. Уг нь алтны татварын 2.5 хувь гэж зүгээр ч нэг тогтоогоогүй юм шүү дээ. Гадагш нь гаргаж дэлхийн зах зээлд хүргэж чаддаг бол түүнээс нь өндөр байхаар тогтоож өгсөн учраас хүмүүс алтаа гаргах гэж зүдрэхгүйгээр харин дотооддоо тушаах болсон. Бизнесмэнүүд аль болох илүү ашиг хүртэхийг л хүсдэг. Гэтэл энэ хувь хэмжээ өсөхөөр Монголбанкинд тушаах алтны хэмжээнд шууд нөлөөлнө. Сонирхуулахад, Монгол Улсад үйлдвэрлэсэн алтны хэмжээ 68 хувийн татвартай байхад олборлосон алтны хэмжээ тушаасан хэмжээнээсээ их байсан. Тушаасан хэмжээнээс үлдсэн нь хаачсан гэхээр хилээр гараад явчихгүй юу. Гэтэл уг нь хил гаалийн хяналт гэж байдаг биз дээ. Тэгсэн атлаа гараад явчихдаг. Их сонин байгаа биз дээ. Гэтэл яасан бэ гэхээр, яг тэр үед БНХАУ-ын Төв банкны худалдаж авсан алтны хэмжээ нь тус улсад олборлосон алтны хэмжээнээс их байсан. Өөрөөр хэлбэл, алтны татвар өсөх нь алт тушаах сонирхолыг бууруулаад зогсохгүй, нөгөө талаасаа  алтны компаниудын ашиг, орлогод нөлөөлнө гэж ойлгож болно. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • П (66.181.160.112)
    Тэгсэн бол тэгэх байсын гэж дураараа бурж хэн ч чадна хэрэв хувьчлаагүй байсан бол эрдэнэт шиг хүнээ бараагаа хогоо шахдаг том сав болоод алдагдалаө нөхөх гэж үнээ одоогийнхоос ч өндөр болгочих байсан юм билүү. Нэгэнт болоод өнгөрсөнийг биш ирээдүйд яах ийх арга чаргаа бодож ярьдаг дэлхийгээрээ
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочиг (202.9.43.28)
    Хэнд ч ядарсан үед хоног залгуулахюм бх ёстой стратегиин х гэнэ мах түлш мал газрын баялаг
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • irgen (139.5.216.219)
    hedheen ger bvliin luiwariig zpgsoj Mongol ulsiin hvch hvrehgvi bn gej vv
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.19.18)
    Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн учир улсын мэдэлд байх ёстой
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.27.159)
    багш минь ээ хэдэн жилийн өмнөх юм бураад сууна даа
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.20.152.50)
    НИК-ийг буцааж өг буцааж өг
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД МӨНГӨ Л ХАРАГДДАГ. ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ ШАТАХУУНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ АТГАНДАА АВАХ ЁСТОЙ.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.23.9)
    Хувьчилсанаас болж олон рүний хувьцааг үгүй хийэ. Иргэдэд нэг удаа 60.0 төгрөг өгөөд амын тагласан. Тэгэхэд өөр газар өгсөн бол ... ноогдол ашигаа аваад явж бгаа. Мөнгөө хваагүй хүмүүс хувьцаа хэлбэрээр байлгамаар бна
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.115.81)
    “НИК”-ИЙГ ХУВЬЧИЛСАН ХУВЬЧЛААГҮЙ ч ялгаагүй үнэ хөөрөгдөх л болно Газрын тосыг оросоос авдгаа мартсан уу Зах зээлд үнэ дээшээ доошоо хэлбэлздэг гэдгээ мартсан уу орос үнэ тогтоодог болохоос Монголчууд тогтоодоггүй юм Ядарсан ард түмний сэтгэлээр тоглож хурааж аваад асуудал шийдэх юм шиг уриалаад байгаа хуурамч баатрууд болиорой
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (202.9.42.168)
    никийг хувьчилж авах гэж чичрэн дайрч байсан хүмүүс отгонбилэг багабанди оюунбилэг балдорж тэр үед засагын эрх барьж байсан намынхан
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • иргэн (80.98.189.221)
    Өгч болсон юм буцааж авч болохгүй гэж үү
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Б.Бямбасайхан (202.179.25.85)
    НИК-ийг буцааж өг буцааж өг
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.161.76)
    Ник хувьчлагдаагуй банк более эрдэнэт шиг шахааны газар болцон бх бсан блгуйдэээ
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • хэрэглэгч (182.160.0.10)
    Пэтровис үнээ шуурхай л унагаасан шүүдээ юун төрийн колонк энэ тэр бээ бид лав дэмжихгүй шүү
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
    • АН-н залуу гишүүн
      Чи машингүй байж шатахуунаар яах юм уух юм уу магадгүй чам шиг тэнэгүүд нь ваннадаа дүүргээд ороод сууж ч чадна гэдэгт итгэлтэй байна
      2019 оны 01 сарын 16
    • Tur irgeded shatahunig hyamd uguide gehed une usgud baihguiger zarna shdee
      2019 оны 01 сарын 16
  • Бат (182.160.0.10)
    Хувийн хэвшилд очиж бж л шударгаар бизнес яваад бн улсийнх бсан үйлдвэр компаниудад хувьчлагдсаны дараа л
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • zochin (182.160.0.10)
    Huviin hevshild ochij bj l shudargaar business yawaad bn ulsiin bsn uildver companiud huvichlagdsanii daraa l ungu orj ezentei bolj olon huniig ajliin bairaar hangaj eheldeg
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • zochin (182.160.0.10)
    Хөгжхөөсөө илүү унах л гсн үг дээ
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Otgoo (182.160.0.10)
    Odoo l jinhene zaj zeeliihee jamaar yawj bhad yuun butsah ve
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • zochin (182.160.0.10)
    Nuguu taldaaa NIC huvichlagdsanaas hoish bid shatahuuniig harin ch homsdolgui awdag bolson
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.0.10)
    НИК хувьчлагдсанаар харин ч шатахууны хомсдолгүй болсон бх шүү
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • bold (182.160.0.10)
    tur huvidaa avsan ymnuud turiin garaad mungu orood l duusdag ashig garhaasaa iluu aldah n ih bdag sanagddag
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.20.162)
    Ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахгүй бол хүн ажилуулах хэцүү боллоо шүү!!! Оросууд бол ийм нөхцөлд "дугтуйтай цалин" буюу "серая зарплата" гэдэг зүйл олгодог!!! Манайх араас нь орох байх шүү!!!!
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Иргэн (182.160.0.10)
    Петровис шатхууныхаа үнийг бүгдийн 100 төгрөгөөр буулгасан байхад Сод монгол буулгаагүй байналээшдээ
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Иргэн (182.160.0.10)
    төрийн үйлдвэр ер нь ашигтай ажиллана гэж байдгийнмуу
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Zochin (182.160.0.10)
    Tur huvidaa yamar ng salbarig awahaaraa utgaar n hugjuuldeggui
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • zochin (66.181.161.76)
    jinhene homsdol nik ulsiin medeld bhad bsan bh shuu
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Хэрэглэгч (202.179.31.118)
    Үнэ ханшин дээр уян хатан биш байвал НИК ххк буцааж төрд авах хэрэгтэй
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.72.245.122)
    НИК хувьчлагдаагүй, Петровис ХХК хувьчлал нэрийн доор хуйвалдаж авсан, Роснефтийн 100 ШТС-ыг оруулаад ирэхэд л бензин, түлшний үнэ буурч бодит үнэтэй болно, ЕС Хүрэлсүх үүнийг хийж чадна гэж итгэж байна.
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
    • Петровисийн захирал Ж.Оюунгэрэл
      Хуц чи
      2019 оны 01 сарын 16
  • бат (103.212.117.253)
    1. НИК ХХК нь СБ, Ду.говь, Өв. хангай зэрэг олон аймгийн төвүүд дэхь нефть баазуудаа бүгдийг нь газартай тэгшилж, нурааж буулгасан.Цаашдаа ч нэлээдийг буулгах байх.. 2. Улсын хэмжээнд алслагдсан захын сумдад НИК -ээс өөр ШТС байддаггүй.бүгд алдагдалтай байдаг. 3. Нефтийн бүтээгдэхүүний төрийн мэдлийн эсвэл хөндлөнгийн итгэмжлэгдсэн ямар нэгэн лаборатори байдаггүй. 4. Нефтийн бүтээгдэхүүний хангамж, гадаад худалдаанд төр засгийн хяналт, оролцоо маш сул, авч байгаа арга хэмжээ нь хэрэгжилт муутай.. г.м төр засгаас даруй шийдэх асуудлууд байдаг боловч хэрхэн яаж шийдэхээ мэддэггүй бололтой, төр үүргээ биелүүлж чадахгүй байноо....
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Базел (66.181.160.116)
    Олигархи бузруудаас буцааж авж болдогүй юмуу.
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • хэхэ (64.119.17.10)
    маш зүйтэй
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • ondor nastan (182.160.33.133)
    neftiin huvichlalig butsaay. achaa uurch baigaa ni haragdahgui l bnadag.
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Zochin (150.129.141.87)
    Zov yrisan b.na.
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
    • СХ
      Ийм багштай тэгээд ямар нийгэм байгуулна гэж яриад байгаа билээ
      2019 оны 01 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    6 цаг 48 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    7 цаг 59 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    8 цаг 33 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 40 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    9 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    9 цаг 47 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    10 цаг 1 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    10 цаг 18 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    11 цаг 18 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 56 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    12 цаг 1 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    12 цаг 17 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    12 цаг 29 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    12 цаг 30 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    13 цаг 29 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    13 цаг 43 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    15 цаг 18 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    15 цаг 24 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК