зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Баттулга: Агаарын бохирдлоос болж амьгүй ураг төрөх, дутуу төрөлт нэмэгдсэн

2019-1-17
0
ЖИРГЭХ

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулгатай ярилцлаа. 

 

-Өнгөрсөн жилүүдэд ЭМЯ холбогдох байгууллагаас утаа урагт нөлөөлөхгүй гэж ярьж байсан ч дэлхийн олон эрдэмтэд утаа урагт нөлөөлдгийг тогтоочихлоо. Танай эмнэлэгт дутуу төрөлт, амьгүй ураг төрсөн тохиолдол хэр олон гарч байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Утаа урагт хортой нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой. Тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн хорь орчим жилийн хугацаанд нийслэлийн хүн ам нягтаршсан. Үүнтэй холбоотой бид маш хортой нөхцөлд амьдарч байна. Олон жил хуримтлагдсан агаарын болон хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг нь жирэмсэн эхчүүдэд нөлөөлж байгаа учраас ураг өсөлтгүй болох, хугацаанаас өмнө дутуу төрөх, зулбах асуудалд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Жишээлбэл, жирэмслэлтийн явц хүндрэх, ураг эх дотроо амьгүй болох, өсөлтгүй болох, дутуу төрөх, эрхтэн тогтолцооны хүнд гажигтай хүүхэд төрөх зэрэг хүндрэлүүд бий болж байна. Гол нь хорт бодисууд бие махбодид удаан хугацаанд хуримтлагдсанаар ийм үр дагаварт хүрч болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, утаа амьсгалын эрхтэнээр дамжин явагддаг учир хамгийн ихээр уушгийг гэмтээдэг. Тиймээс уушгины хавдараар өвчлөх эрсдэл өндөртэй. Яг ямар элемент, ямар хорт бодис нөлөөлж хорт хавдар үүсгэж байгаа, шалтгаан, хүчин зүйлсийг олж тогтоосон судалгаа хийх нь зүйтэй. Төр засгаас амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, амны хаалт, агаар шүүгч, цэвэршүүлэгч хэрэглэхийг зөвлөж байгаа нь агаарын бохирдлын эсрэг авч байгаа арга хэмжээ боловч зүгээр гал унтраасан хэрэг. Энэ нь асуудлыг бүрэн төгс, гүйцэд шийдэж чадах арга зам биш. Агаарын бохирдол үүсгэж байгаа гол шалтгаануудыг арилгаж байж бид гарах хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.

-Саяхан ЭХЭМҮТ-д төрөхөөр ирсэн эхийг харьяалалгүй гэж буцааснаас болж ураг нь зулбасан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Тусламж үйлчилгээнд эрэмбэлэн ангилалт гэж бий.

  • Эрэмбэ 1 / улаан/ Амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлсэн, эмнэлгийн сэхээн амьдруулах тусламжийг 2-5 минутын дотор үзүүлэх шаардлагатай тохиолдлууд
  • Эрэмбэ 2 /шар/ Амин эрхтнүүдийн үйл ажиллагаа ноцтой алдагдсан, цаашид амь нас эрсдэх өндөр магадлалтай, эмнэлгийн яаралтай тусламжийг 10 минутанд үзүүлж эхлэх
  • Эрэмбэ 3 /ногоон/ Аль нэг эрхтэн систеийн алдагдалгүй үед эмнэлгийн тусламжийг 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаанд үзүүлнэ.
  • Эрэмбэ 4 /цагаан/ Эрхтэн системийн үйл ажиллагаанд ялимгүй өөрчлөлт илэрсэн, яаралтай тусламж шаардлагагүй 1-2 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг журам байдаг. Тухайн тохиолдол нь эрэмбэлэн ангилалаар амь насанд заналхийлсэн тохиолдол байгаагүй бөгөөд тухайн үеийн эмч үзлэг шинжилгээ хийн үйлчлүүлэгчид ойлгуулан харьяа эмнэлэг рүү нь явуулсан байдаг.

-Ураг зулбахад юу голлон нөлөөлдөг юм бэ? Хөдөө орон нутгаас амаржихаар ирж байгаа эхчүүдэд тохиолдож байгаа дийлэнх хүндрэл юу байна?

-Дутуу төрөлт, зулбалт нь маш олон шалтгаантай. Хувь хүний эрүүл мэндийн байдал, биеийн тэнцвэрт байдлаас хамаарахаас гадна умайн хүзүүний дутмагшил, умайн гаж буюу дутуу хөгжил, өндгөвчийн үйл ажиллагааны алдагдал, хорт зуршил, халдвар зэргээс шалтгаалдаг. Мөн дээр дурдснаар агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг нь нөлөөлөх хүчин зүйлс болдог. Хөдөө орон нутгаас ирж байгаа эхчүүд дийлэнхдээ жирэмсний хожуу үеийн хордлого хүндэрснээс ирдэг. Энэ нь хавагнах, даралт ихсэх, шээсээр уураг алдах тохиолдлууд юм. Үүнтэй холбоотойгоор эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдалтай жирэмсэн эхчүүд их байна.

-Жилдээ хот, хөдөөнөөс хэчнээн хүн ирж амаржиж байна вэ?

-2018 онд 12500 гаруй эхчүүд манай төвд амаржсан. Үүнээс 51 хувь нь хөдөө орон нутгийн харъяалалтай. Үүний дотор шилжилт хөдөлгөөн хийгдээгүй эхчүүд их байна.

-Хавдартай хүн жирэмсэлдэггүй гэх ойлголт байдаг. Гэтэл өнгөрсөн жил хэд хэдэн хавдартай эх ЭХЭМҮТ-д хүндрэлгүй амаржсан гэсэн?

-Сүүлийн жилүүдэд төрж байгаа эхчүүдийн дотор хавдартай эхчүүдийн жирэмслэлт, төрөлтийн тоо багагүй бүртгэгдэж байна. Жишээ нь тархи, элэг, уушги,  гэдэс, бага аарцагийн эрхтнүүд, цус, умайн хүзүүний хавдарууд тохиолдож байна. Хавдартай хүмүүс жирэмсэлдэггүй, төрдөггүй гэх ойлголт байдаг л даа. Гэхдээ сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай ЭХЭМҮТ-д долоон төрлийн хавдартай жирэмсэн эхчүүд хяналтанд орж, амаржсан.

-Бэлгийн замын өвчлөлтэй эхчүүд амаржих тохиолдол сүүлийн үед ихэссэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ХӨСҮТ-ийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин нэмэгдсэн статистикийн тоон баримтууд бий. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж бүртгэгдсэн хүмүүсийн дотор жирэмсэн эхчүүд байгаа нь нэгдүгээрт, жирэмсэн эхчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, илрүүлэг, шинжилгээ сайн байгаатай холбоотой, өвчлөл өндөр байгааг үгүйсгэхгүй. Бэлгийн замын халдварт өвчинтэй жирэмсэн эхчүүдийн гол хүндрэл нь дутуу төрөх юм. Эмэгтэйчүүд халдварын голомтоо эрүүлжүүлэлгүйгээр жирэмслэхээр төрөлтийн явцад сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь шүд хорхойтох, бөөр шээс дамжуулах замын халдвар, залгиурын үрэвсэл зэргийг эмчлүүлэлгүй жирэмсэлснээс болж ургийн өсөлт саарах, ураг өсөлтөөр хоцрох, жин багатай хүүхэд төрөх, ураг орчмын шингэн эрт гарах, дутуу төрөх, жирэмсний явцад ураг амьгүй болох, ураг эх  дотроо амьгүй болох, хөгжлөөсөө хоцрох зэрэг маш олон сөрөг үр дагавартай. Тиймээс жирэмслэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах, архаг халдварын голомтыг эрүүлжүүлэх нь дээрх хүндрэлээс сэргийлэх боломжтой.

-Тэмбүүтэй төрсөн хүүхдэд хэр хэдий хугацаанд эмчилгээ хийдэг юм бэ?

-Сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол нэмэгдсэн. Энэ нь амьдрах чадваргүй, эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдалтай хүүхэд төрөх магадлалыг бий болгодог. Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхэд бүр нас бардаг, амьгүй болдоггүй. Нярайг төрөнгүүт нь цуснаас нь шинжилгээ авдаг юм. Цусанд нь тэмбүү өвчний үүсгэгчийн агууламж хэр зэрэг байгааг үзсний дараа эмчилгээний авах тун, хугацааг тодорхойлдог. Тухайн үүсгэгчийн үзүүлэлт өндөр байх тусам эмчилгээ үр дүнгүй байх магадлалтай. Жирэмсний явцад бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг жирэмсний эрт болон хожуу хугацаанд зайлшгүй хоёр удаа өгсөн байх шаардлагатай. Шинжилгээнд халдвар үүсгэгч илэрсэн тохиолдолд эмчилгээг цаг алдалгүй эхэлж, эмчилгээний үр дүнг 10-14 хоногийн дараа хянан шинжилгээгээр баталгаажуулдаг. Эмчилгээнд бэлгийн хавьтагч буюу нөхөр, хамтран амьдрагчийг  хамт хамруулж, шинжилгээнд хамруулснаар халдвар дахихаас сэргийлэх боломжтой. Тиймээс гэр бүл, хосууд эрүүл мэндийн боловсрол мэдлэгээ сайжруулах, урьдчилан сэргийлдэг байх, эмчилгээнд хосоор хамрагдах шаардлагатай байна.

-Өнгөрсөн жил эх хүүхдийн эндэгдлийн тохиолдол ЭХЭМҮТ-д хэр гарав?

-ЭХЭМҮТ-ийн тусламж үйлчилгээний үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтвортой сайн өндөр үзүүлэлттэй байгаа. Жилээс жилд эх, хүүхдийн эндэгдэл буурч байна.

-Жирэмсний хяналтад ороогүй, шинжилгээнд хамрагдаагүй эхчүүд амаржих гээд ирэх тохиолдол хэр гардаг вэ?

-Сүүлийн үед жирэмслэлтийн явцад үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авалгүйгээр төрөх эмнэлэгт ирэх, эсвэл гэртээ төрөх тохиолдлууд нэмэгдэж байна. Тухайлбал хөдөө орон нутгийн харьяат иргэн хотод олон жил оршин суух мөртлөө, хотын иргэншил аваагүй байх тохиолдлууд цөөнгүй байна. Тэдгээр иргэд хувь хүний хариуцлагагүй байдал, эрүүл мэндийн боловсрол, мэдлэггүй байдлаас болж хугацаа алдаж хүндэрсэн үедээ тусламж авахаар ирдэг. Ингэхээр өөрсдийн амь насыг эрсдэлд оруулдаг. Уг нь жирэмсний хяналтад орсноор жирэмсэн үеийн болон төрөх үеийн тодорхой хэмжээний хүндрэлээс сэргийлдэг.

-Төрөхийн хүндрэлтэй амаржихаар ирж байгаа эхчүүдэд шаардлагатай тоног, төхөөрөмжийн хүрэлцээ хэр байна вэ. Их л ачаалалтай байгаа харагддаг?

-2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ хөрөнгө оруулалт тал дээр анхаарч ажилласны үр дүнд манай төв өндөр хөгжилтэй орны төсөлд хамрагдаж ирсэн. НҮБ-ийн зайн оношлогооны төсөл, Австри Улсын  Засгийн газрын тусламж, Япон Улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд төрөх өрөө болон төрөхийн өмнөх өрөөнүүд бүрэн тоногдлогдсон. Эрчимт эмчилгээ, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Дутуу тээлт судлалын тасаг, Нярайн тасаг хэт авиан аппарат, амьсгалын аппарат, төрөх тасгийн ургийн зүрхний цохилтын бичлэгийн аппарат гэх мэт сүүлийн үеийн техник технологоор шинэчлэгдсэн. Мөн дурангийн аппарат, умайн хүзүүний эмгэгийг эрт хугацаанд оношлох хамгийн сүүлийн үеийн аппаратуудаар хангагдсан. ЭХЭМҮТ-ийн ачаалал жилээс жилд нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд, төрөх үеийн тусламж авч байгаа эхчүүдийн тоо нэмэгдэж байгаач эмч ажилчдын тоо тухайн ачаалалтай холбоотой уялдаж нэмэгдэхгүй байгаа. Манай төвийн онцлог бол Монгол Улсын хэмжээнд хүндэрсэн эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эхчүүд, дутуу төрөх гэж байгаа эхчүүдийг хүлээн авдаг. Ор хоног урт байдаг, эмчилгээ үйлчилгээ удаан хугацаанд авах шаардлагатай байдагтай холбоотой ажлын ачаалал давхар нэмэгддэг.

-Шинэ байртай болохоор яригдаж байгаа. Хэзээ ашиглалтад орохоор байна?

-Энэ талаарх мэдээлэл одоогоор алга.

-Хууль бус үр хөндөлтөөс үүдсэн хүндрэлтэй төрөлт хэр их тохиолдож байна вэ?

-Хууль бус үр хөндөлтийн тоо буурахгүй байгаа. Хууль бус гэдгээрээ иргэд хүндэрсэн хойноо эрүүл мэндийн байгууллагад ханддаг. Тухайн үед зулбуулах эм ууснаа нуудагтай холбоотой. Мэдээллийг дутуу, буруу өгдгөөс болж эмчилгээ үйлчилгээний шийдвэр гаргахад бэрхшээл гардаг. Гол хүндрэл нь удаан хугацаанд цус их алдаж явснаар халдвар үүссэн байдаг. Үүнтэй холбоотой эмчилгээ үр дүнгүй болох, засарч, сайжрал авахад хугацаа их шаарддаг. Амь насанд заналхийлсэн тохиолдолд эрхтэнг авах мэс засал хийх тохиолдол ч гардаг. 

-Наалдац үүссэн тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү. Илрэхгүй явснаар хүндэрсэн тохиолдол хэр байдаг вэ?

-Үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдвар, өгсөх замын халдвар удаан хугацаагаар эмчлэхгүй явснаас бага аарцгийн хөндийн үрэвсэл явагдана. Эмчлэхгүй явснаас сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хямрах, үргүйдэл үүсэх, бага аарцгийн хэсгээр өвдөх, архаг дайврын болон умайн үрэвсэлтэй болох зэрэг хүндрэл бий болдог.

-Өнгөрсөн онд үр шилжүүлэн суулгах ажиллагааг хэчнээн хүнд хийсэн бэ?

-Манай төвийн үргүйдэл нөхөн үржихүйн төвийг анх 2014 оноос хойш тогтвортой дөрвөн жил үйл ажиллагаагаа явуулж байна. ЭМЯ, НҮБ-ийн санхүүгийн тусламжтайгаар Монгол Улсад анх удаа үргүйдэл нөхөн үржихүйн чиглэлээр цогц тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Үйл ажиллагаа маань амжилттай сайн явагдаж байна.

-Сүүлийн үед ЭХЭМҮТ-ийн эмч, ажилчдын ёс зүйн асуудал их яригдах боллоо. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Эмнэлгийн байгууллагад ирж байгаа санал гомдлын ихэнх хувь нь харилцаа хандлага, ёс зүйн асуудал эзэлдэг. Судалж үзэхэд эмнэлгийн ачаалал их, нийгмийн бухимдал, хувь хүний соёл, боловсрол хүмүүжилтэй холбоотой. Тухайн үйлчлүүлэгч, эмч эмнэлгийн ажилчдын хувь хүний хоорондын харилцааны үл ойлголцлоос үүдэлтэй байдаг. Нэг талааас эмнэлгийн мэргэжилтнүүд тухайн үйлчлүүлэгч нарт тухайн үеийн нөхцөл байдал, өвчин эмгэгийн мэдээ мэдээллийн талаар бүрэн гүйцэд өгөөгүйгээс үүдэлтэй. Үйлчлүүлэгч болон ар гэрийн талаас эмнэлгийн байгууллагад цагаа хэт тулгаж ирдэг, хүлээцгүй ханддаг, тусламж үйлчилгээтэй холбоотой цаг зав шаардах тодорхой хугацаа шаардах асуудлыг хардах байдлаар хардагтай холбоотой. Бусад орны жишээгээр төлөвлөж, урьдчилан сэргийлж эмнэлэгт ханддаг, шинжилгээгээ цаг  тухайд нь бүрэн гүйцэд хийлгэх тал дээр цаг гаргаж, эрүүл мэндийн асуудалд тодорхой үе шаттай ханддаг соёл руу шилжих ёстой. Нийгэм талаасаа, эрүүл мэндийн байгууллага иргэдийн ойлголцлыг уялдуулж ажиллах, ялангуяа урьдчилан сэргийлэх үзлэг, нийгмийн эрүүл мэндийн асуудал, мэдээ мэдээллийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга тогтвортой хүргэж байх шаардлагтай байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.170.68.38)
    tanid bayarlalaa. ach huug miny eh barij avsan.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    6 цаг 38 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    7 цаг 49 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    8 цаг 23 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 30 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    8 цаг 58 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    9 цаг 37 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    9 цаг 51 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    10 цаг 8 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    11 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 46 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    11 цаг 52 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    12 цаг 7 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    12 цаг 19 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    12 цаг 20 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    13 цаг 19 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    13 цаг 34 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    15 цаг 8 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    15 цаг 14 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК